“Эрчим” Хойд Солонгосын багт дахин хожигдлоо | News.MN

“Эрчим” Хойд Солонгосын багт дахин хожигдлоо

“Эрчим” Хойд Солонгосын багт дахин хожигдлоо

“Эрчим” Хойд Солонгосын багт дахин хожигдлоо

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн 12 удаагийн аварга “Эрчим” баг өнөөдөр Хойд Солонгосын “Рёмёнг” багтай хоёр дахь тоглолтоо хийлээ. Пеньян хотод болсон уг тоглолт 3:0 онооны харьцаагаар “Рёмёнг” багийн хожлоор өндөрлөлөө.

“AFC Cup” буюу Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд Хойд Солонгосын “Рёмёнг” болон Монголын “Эрчим” багууд таараад байсан. Хоёр багийн эхний тоглолт хоёрдугаар сарын 20-д Улаанбаатарт болоход “Рёмёнг” 3:0-оор хожсон билээ. Тэгвэл өнөөдөр хоёр дахь тоглолтоо өөрийн талбайд хийсэн “Рёмёнг” мөн 3:0-оор хожиж, дараагийн тойрогт шалгарлаа.

Монголын лигийн тэмцээний олон удаагийн аварга “Эрчим” баг энэ жил 1998-1999 оны залуу тоглогчдоор багаа бүрдүүлжээ. Гэвч “Эрчим”-ийн залуус хоёр тоглолтод хожигдон цааш өрсөлдөх боломжгүй боллоо.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-02-27 202.179.26.127

ээ Чааваас даана ч яав даа Нутагтаа хожигдоно Нутагт нь очоод хожигдоно юу ч гэхэв дээ Нутаг усныхаа Нэрийг бодмоор доо

Avatar

Зочин 2019-02-27 66.181.190.137

2 дараалан хожигдсон юмуу…манайх арай л болоогүй байна даа

Avatar

Зочин 2019-02-27 99.82.232.38

хожигдоол 3 o оор хусуулчихаад хажууд нь бараг л ирчэхлээ гээл яваад байх уу бат гэж боовны үсээ ингэж байхаар уул нь болчихвол арай бага шараа болмоор юм

Avatar

Бат 2019-02-27 202.126.89.117

Хойд Солонгосын багт 3 бөмбөгийн зөрүүтэй хожигдоно гэдэг бол тэдний түвшинд дөхөж очсон гэсэн үг. Хойд Солонгос чинь дэлхийн аварагад Азиасаа шалгарч оролцдог топ түвшний баг шүү дээ. манай залуучуудын түвшин өссөөр байна. амжилт

Avatar

Зочин 2019-02-27 150.129.142.35

Манайхан тоглож чаддаггүй юм байна лээ ш дээ. Болиёо гэтэл нь хоол өгчихдөг юм уу хаашаа юм . Гүйж чадахгүй хоолондоо цатгалдсан тамирчид байна лээ ш дээ. Тэгж хөрөнгө зараад дэмий дээ.

Avatar

sdadadadadada 2019-02-27 202.179.24.135

suga pzdanuuud dasdsadadad a

Avatar

sdadadadadada 2019-02-27 202.179.24.135

suga pzdanuuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж