“Эрчим” Хойд Солонгосын багт дахин хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

“Эрчим” Хойд Солонгосын багт дахин хожигдлоо

“Эрчим” Хойд Солонгосын багт дахин хожигдлоо

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн 12 удаагийн аварга “Эрчим” баг өнөөдөр Хойд Солонгосын “Рёмёнг” багтай хоёр дахь тоглолтоо хийлээ. Пеньян хотод болсон уг тоглолт 3:0 онооны харьцаагаар “Рёмёнг” багийн хожлоор өндөрлөлөө.

“AFC Cup” буюу Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд Хойд Солонгосын “Рёмёнг” болон Монголын “Эрчим” багууд таараад байсан. Хоёр багийн эхний тоглолт хоёрдугаар сарын 20-д Улаанбаатарт болоход “Рёмёнг” 3:0-оор хожсон билээ. Тэгвэл өнөөдөр хоёр дахь тоглолтоо өөрийн талбайд хийсэн “Рёмёнг” мөн 3:0-оор хожиж, дараагийн тойрогт шалгарлаа.

Монголын лигийн тэмцээний олон удаагийн аварга “Эрчим” баг энэ жил 1998-1999 оны залуу тоглогчдоор багаа бүрдүүлжээ. Гэвч “Эрчим”-ийн залуус хоёр тоглолтод хожигдон цааш өрсөлдөх боломжгүй боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж