Кенийн Бүгд Найрамдах улс хулгайгаар ховордсон ан амьтдыг агнасан этгээдүүдэд цаазын ял оноохоор болсноо мэдэгджээ. Тус улс нь 2013 онд эхлэн хулгайн ан хийсэн этгээдүүдэд бүх насаар нь хорих, эсвэл 200 мянган ам.долларын торгууль ногдуулах хууль батлагдсан ч дээрх хууль төдийлөн амжилттай хэрэгжихгүй, хангалттай шийтгэл болж чадахгүй байгаа учир ийнхүү цаазын ял оноох болсон байна.
Кени улс нь заан, хирс, анааш, бар, ирвэс зэрэг ховордсон болон устах аюул нүүрлэсэн амьтдын өлгий нутаг юм. Хирс болон зааны соёог сийлж, гоёл чимэглэл, сав суулга, шашны баримал зэрэг олон төрлийн эд зүйл хийдэгтэй холбоотойгоор хулгайн анчид зааныг хамгийн ихээр агнадаг ажээ.
Хууль бус соёоны 70 хүртэлх хувийг БНХАУ-д боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг аж. Зааны соёо нэг паунд нь /0,4 кг/ 1000 ам.долларын үнэ хүрдэг бол бэлгийн сулрал, өндөр халууралт, хорт хавдар, шарталт болон өөр бусад өвчнийг анагаадаг хэмээн үздэг хирсний эвэр паунд нь 30 мянган ам.доллар орчмын үнэтэй байдаг аж. Харамсалтай нь, эрдэмтдийн судалгаагаар хирсний эвэрт ямар нэгэн анагаагч бодис агуулагддаггүй, хүний хумсны бүтэцтэй адил кератинаас бүтдэг байна.
Эх сурвалж: Green world warriors
Холбоотой мэдээ