Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа | News.MN

Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.

Хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил бөгөөд төлөвлөгөөний дагуу Хууль, зүйн үндэсний хүрээлэнгээс сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлсэн байна.

Сургалтын хөтөлбөр, гарын авлагын дагуу “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтын хоёрдугаар ээлжийн сургалтыг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулсан байна.

Сургалтад нийслэл, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, сурталчилгааны мэргэжилтэн, 23 хорооны нийгмийн ажилтнууд оролцсон ба цаашдаа нийслэлийн бүх хороодын нийгмийн ажилтнуудыг хамруулна гэж нийслэлийн Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж