“X-Tүц” продакшны бүтээл "Солиот Эх" уран сайхны кино 2019 онд Олон улсын хоёр ч кино фестивальд сонгогджээ. Энэ талаар тус продакшны захирал Н.Ононгоос тодрууллаа.
Тэрбээр “Манай продакшны бүтээл “Солиот Эх" уран сайхны кино Франц улсын “NIFFWC” кино наадамд албан ёсоор сонгогдсон. Мөн ирэх дөрөвдүгээр сарын 3-наас 7-ны өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулах "Independent days international film festival 2019" наадамд Монгол Улсаа төлөөлж, албан ёсоор оролцох эрх авсан. Мөн “Солиот эх” уран сайхны киногоо өөр гурван ч орны Олон улсын фестивальд сорьж үзэх хүсэлтээ явуулсан” гэв.
Сонирхуулахад, хошин урлагийн ууган продакшны нэг “X-Tүц”-ийнхэн дэлгэцийн дараагийн бүтээлийн ажилдаа ирэх зунаас орохоо дуулгасан юм.
А.СҮРЭН