“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой мэдээллийг нууцаас гаргалаа | News.MN

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой мэдээллийг нууцаас гаргалаа

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой мэдээллийг нууцаас гаргалаа

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой мэдээллийг нууцаас гаргалаа

Засгийн газраас өнөөдөр /2019.02.27/ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын шийдвэр бүхий 11 хавтаст материалыг нууцын зэрэглэлээс гаргахаар болсон байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын 32-р тэмдэглэлээр  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдаж авах хөрөнгөгүй учраас давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” корпорацид худалдах тухай танилцуулгыг хаалттай хуралдаанд хийсэн. Худалдаа хөгжлийн банкны О.Орхон өмчлөлийн хувьд энэ хуралдаанд оролцож байгаа гэдгээ тодотгосон байгаа юм. Энэхүү хуралд “Монголын зэс” корпорацийн Ц.Пүрэвтүвшин оролцсон. Энэхүү хуралдааны тэмдэглэлийг нууцын зэрэглэлд оруулсан байсныг ийнхүү өнөөдөр Засгийн газраас нууцын зэрэглэлээс гаргаж байна. УИХ-аас 49 хувийн төрийн өмчит авах 23-р тогтоол гарсан. Энэ тогтоол Үндсэн хуулийн Цэцээр зөрчилгүй гэдэг нь тогтоогдсон байдаг. Гэтэл “Монголын зэс” корпораци шүүхэд хандаж, гурван шатны шүүхэд Засгийн газар унасан байгаа. Шүүхэд ялагдсан долоон шалтгааны нэг нь Худалдаа хөгжлийн банк болон “Монголын зэс” корпораци хоорондоо хамааралгүй гэсэн заалт бий. Гэтэл нууцаас ил гарсан материалд дээрх хоёр компани  санхүүгийн болон удирдлагын хувьд хамааралтай  гэдгийг тухайн үеийн хурал дээр хэлж байсан байна” гэлээ.

Түүнээс гадна 2016 онд нийтдээ 400 сая орчим ам.доллараар “Монголын зэс” корпораци “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэсэн санхүүгийн баримт бий. Энэ санхүүгийн баримтууд дээр үндэслэн шалгалт хийхэд Монголбанк, Сангийн яамнаас зээл авч энэхүү наймааг хийсэн гэх үндэслэл бий гэнэ. Тиймээс хэлцэл хийх замаар өмчлөлийн маргааныг тодорхойлохын тулд хэдэн төгрөг нь төрөөс орсон, хэдэн төгрөг нь Худалдаа хөгжлийн банкны өөрийн хөрөнгө байсан эсэх асуудал хуулийн шатанд явж байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ асуудлыг ҮАБЗ-ийн хуралд танилцуулж, Засгийн газарт байгаа болон бусад материалыг танилцуулах аж. Хэрэв төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаж авсан гэж Засгийн газар хардаж байгаа юм байна. Мөн ҮАБЗ-д танилцуулснаар УИХ болон олон нийтэд маргаангүй, бодит мэдээлэлтэй, нэгдсэн ойлголттой болгох ёстой гэж үзэж буй юм байна.

Мөн энэ амралтын өдөр "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагатай Засгийн газар уулзалт хийсэн гэсэн мэдээлэл бий. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ч энэ асуудлыг үгүйсгээгүй бөгөөд уулзалт болсон гэлээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-02-27 66.181.160.124

Луйвар хийсэн хүмүүсийг хамгаалах тактикийн дагуу сэтгэгдлээ бичиж өдөөхөө болиоч, хуульч хулгайчдаа

Avatar

Зочин 2019-02-27 66.181.160.124

Луйвар хийсэн хүмүүсийг хамгаалах тактикийн дагуу сэтгэгдлээ бичиж өдөөхөө болиоч, хуульч хулгайчдаа

Avatar

Зочин 2019-02-27 5.90.46.167

Нийтийн хадгаламжийг захиран зарцуулах тусгай эрхтэй банк, нийтийн хөрөнгө, улсын мөнгөөр уул уурхайн компани худалдаж авна, тэгээд нууцаар гэхээр бусад улсад бол шууд л эрүүгийн гэмт хэрэг. Манайд гэмт хэрэгтнүүдийг сул явуулдаг бүүр УИХ-д сонгодог ард түмэн байхад энэ улс яаж өөдлөх юм бэ

Avatar

Зочин 2019-02-27 112.72.12.3

ийм их хэмжээний орлого, сая сая төгрөгийн, тэр бум тэр бумаар тоологдох хадгаламжтай хүмүүс байна шүү дээ. Тэгээд болоогүй 6 шүүгчийг яллахаас татгалзлаа ч гэх шиг. Илт их хөрөнгөө тайлбарлаж чадахгүй байгаа нь мэдээж авилгалаар баяжсан байхад шүүгчээ хамгаалаад авч үлдлээ монголчууд минь

Avatar

Зочин 2019-02-27 185.130.104.139

medee zedee uzeldee erguu min horongo orlogiin meduulgiin orood harlda ter 6 shuugchiin

Avatar

Шүүгч 2019-02-27 112.72.12.9

нь 83.4 сая төгрөгийн орлогоороо Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Отгонбаяр болон 80.6 саяын төгрөгөөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Г.Бат-Очирын гэр бүл жагсжээ.
Харин Дундговь аймгийн прокурорын газрын аймгийн прокурор С.Гансэлэмийн гэр бүл 85 сая төгрөгийн орлоготой бол Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Отгонбаярын гэр бүл 65.5 сая төгрөгийн орлоготой гэсэн байна.
Шүүгч, прокрорууд ийм их хэмжээний орлого, сая сая

Avatar

Прокурор 2019-02-27 112.72.12.10

Ү.Содномцог 412 сая төгрөгийн өртөг бүхий нэг орон сууц, нэг үйлчилгээний барилга байгууламжтай юм байна.
3. Тухайн албан хаагч болон түүний гэр бүлд хамаарал бүхий эд хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлоход мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого хамгийн чухал шалгуурт тооцогддог.
Тэгвэл жилд хамгийн их орлого олдог прокурорын гэр бүлээр 96.7 сая төгрөгийн орлогоороо Архангай аймгийн прокурорын газрын аймгийн прокурор Д.Жамбалсүрэнгийнх тодорч араас нь 83.4 сая төгрөгийн орло

Avatar

Прокурор 2019-02-27 112.72.12.10

zarig.mn. Шүүгчдээс дутахааргүй хөрөнгөтэй проукурорууд. 1. Хамгийн их хадгаламж, бэлэн мөнгөний үлдэгдэлтэй прокуророор Сэлэнгэ аймгийн прокурор Ж.Мөнхжаргал 218.4 сая тодорсон бол Өмнөговь аймгийн прокурор Д.Доной 204.5 сая төгрөгөөр удаалжээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Отгонбаяр 108 сая төгрөгийн бэлэн мөнгө, хадгаламжтай гэсэн бол араас нь Дундговь аймгийн прокурорын газрын аймгийн прокурор С.Гансэлэм 89 сая, Тээврийн прокурорын газрын Тээврийн прокуро

Avatar

а******н Лүндэндорж 2019-02-27 112.72.12.4

Шүүх прокурорууд ийм мэтээр авилгал авч баяжсан нэг илрэл нь саяны шүүгч асан эмэгтэйн хэрэг. Энэ эмэгтэйн үхэлд хэн ч буруугүй, хэрэг явдал нь илрээд ирэхээр аргагүй эрхэнд өөрийгөө тийм байдалд оруулсан. Тэр хүнд өөр сонголт байгаагүй, тийм зүйл хийсэндээ санаа сэтгэл нь хямарч ийм зүйл хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Тэр хүний үхэлд хэн ч буруугүй. Лүндэндорж бол шүүгч прокуроруудын цалинг нэмж бүр даварааж байгаа жишээ

Avatar

Зочин 2019-02-27 112.72.12.3

Шүүх, прокурорууд ийм л байгаа юм. Улсаа худалдаж авилгал авч баяжсан хүмүүс. Хадгаламж нь гэхэд л хэдэн сая тэр бумаар тоологдож байна. Гэьтэл жирийн ард иргэд хадгаламжиндаа мөнгө хийх нь битгий хэл хоногийн хоолгүй ч айл байна. Худалдаа хөгжлийн банктай холбоотой хэргийг шийдвэрлэсэн шүүгч нь УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Батсуурь гэж нөхөр бий . Энэ нөхөр бол нөгөө ШЕЗ-ийн дарга а******н Лүндэндоржийн шавь бөгөөд Худалдаа хөгжлийн банкны хуулийн зөвлөх байсан хүн. Ийм ашиг сон

Avatar

иргэн 2019-02-27 202.126.89.119

хэрвээ заавал монгол хүн хувьд өгөе гээд байгаа юм бол би авая. эрдэнэтийн мөнгөөр эрдэнэтийг авая

Avatar

Зочин 2019-02-27 182.160.1.66

OYUTOLGOI G BUDLIANTAI GEREE HIISEN GEEDL BAISAN OYUTOLGOIGOO AWAACH YAGAAD UDAAD BAIGAA YM BE BUH EREH MEDLIIG AWSAN BIZDEE ODOO AJILAA YARAWCHLAN HIIGEECH

Avatar

Зочин 2019-02-27 182.160.1.66

OYUTOLGOI G BUDLIANTAI GEREE HIISEN GEEDL BAISAN OYUTOLGOIGOO AWAACH YAGAAD UDAAD BAIGAA YM BE

Avatar

Зочин 2019-02-27 202.126.89.122

Tavan tolgoi, erdenet, oyu tolgoi naryg bugdiig n huvichilj baijMongol gedeg uls hugjinoo. Hun bolgon shunaltai, irgen bokgon. Shunalyg shunalaar dardaggui yum. Hanatal n tatvar avaad hurdan huvichilsan n deer dee. Iim yanzaar ene uls ugui bolno shuu

Avatar

зочин 2019-02-27 150.129.142.241

даврах гэдэг үзэгдэл болж дээ нэг ссая дүрмийн сантай компани байгуулаад л тэр дор нь эрдэнэтийг авчихдаг

Avatar

Зочин 2019-02-27 202.9.42.116

ШИНЭ ЗУУНЫ ХУЛГАЙ

Avatar

Зочин 2019-02-27 64.119.19.49

Үнэхээр л монголын компани худалдаж авсан бол тэрийг заавал цуцалж, төрийн өмчлөлд авах гэж улайран зүтгэх ямар хэрэг байгаа юм бэ?? 100% төрийн өмч болчихвол ёстой эх захгүй иднэ шүү дээ, манай төрийнхөн!!! Төрийн өмчид авна гэдэг чинь "ард түмний мэдэлд" ирлээ гэсэн үг огтхон ч биш, харин ч ард түмнээс далдуур хувааж идэх 100% боломжто болно гэсэн үг шүү дээ!!!!!

Avatar

Bbbb 2019-02-27 202.126.89.117

huviin kompani avch bolno gehdee yamar mongoor avsan be toriin mongo orsonuu gevel oor hereg bolood yavna tor hohirogch ni bolj bgaa yum toriin mongo oroltson bol butsaaj toloh yostou toriig hohirolgui bolgoh heregtei shde hhb

Avatar

Зочин 2019-02-27 202.126.89.31

Улс авахаар л яахаараа иддийн? 5 толгойг улс авлаа ашигтай л ажилла шд. Манайх шиг хэдэн луйварчид өөрсдийгөө бизнессмен гээд бодцон газар бол улсдаа л байж байг

Avatar

зочин 2019-02-27 66.181.161.80

Зууны хулгай шүү дээ

Avatar

МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ 2019-02-27 122.201.21.12

Эрдэнэтийн 49, 51 хувийн аль аль нь хуйвалдаан шүү дээ.Монголын нийгэм улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн зодооны талбар болсон. Жирийн иргэд бид бүлэглэлүүдийн зодоонтой үнэгүй кино үздэг болоод удаж байна даа. .Энэ зодоонтой киног хоригломоор байна.Яаж хорих вэ гэвэл ганц л арга байна.Энэ бүлэглэлүүдийг улс төрийн эрх мэдлээс сонгуулиар зайлуулах. Харамсалтай нь ийм боломж одоогоор харагдахгүй байгаа нь Монголын эмгэнэл юм даа.ХУД-ийн иргэн Ш.Раднаа

Avatar

ДУЛМАА 2019-02-27 202.5.198.21

ЭРДЭНЭТИЙН 49 ХУЛГАЙН БҮЛЭГЛЭЛ ЭХ ОРНОО НУУЦАД ОРУУЛЖ БАЙГААД ЗАРЧИХ ЮМ БАЙНА ДАА ТЭР ОРОЛЦООД БАЙСАН СЭТГҮҮЛЧ ХУУЛЬЧ НАРТ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙДЭЭ ХУДЛАА МЭДЭЭЛЛЛЭЭР ИРГЭДИЙН ТОЛГОЙ УГААСАН

Avatar

бибид 2019-02-27 202.126.89.155

цаазаар амь.эсвэл бүгд амиа хорлоцгоог

Avatar

ЦОЛМОН 2019-02-27 202.5.198.21

АЙМШИГ ЭРДЭНЭЭТИЙН 49 НУУЦАД ОРУУЛЖ БАЙГААД ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН БАЙНА ХУДЛАА МЭДЭЭЭЛЛЭЭР ИРГЭДИЙН ТОЛГОЙГ БААХАН УГААСАН ОДОО ҮНЭНИЙГ ГАРГАСАН БҮХНИЙГ ДАРАХААР АЖИЛЛАЖ БАЙГАА АЙМШИГТАЙ БҮЛЭГЛЭЛ БАЙНА ДАА

Avatar

зочин 2019-02-27 202.21.106.148

Худлаа дөө….Энэ олон жил ,,Эрдэнэтийг олон нийтийн компани ,, (ХХК) болгоё гэж хэн ч дуу гарахгүй байгаа биздээ ….Наад улс төрчид чинь кондом яаж чихэх тухайгаа л бодоцгоож байгаа.

Avatar

зочин 2019-02-27 202.21.120.66

halzan Erdenebat saikhanbileg Garamgaibaatar Ebe Zika Mika geed bugdiin shalgah heregtei

Avatar

Зочин 2019-02-27 103.212.117.106

Жэнко авсан юм бишvv. Caxал Эрдэнэбилэг нь Жэнкогийн жолооч байсан гэсэн дээ.

Avatar

Нэр 2019-02-27 192.119.168.187

улсаасаа баян иргэн байх нь ямар учир зүй байнаа

Avatar

Зочин 2019-02-27 202.21.106.168

Төрийн мөнгөөр л авсан байх.Төрөөс баян компани Монголд байхгүй байх. Оросууд анх төрд санал тавьсан. Төр авах ёстой байсан.
Гэтэл төрийн мөнгөөр Элбэгдорж,М.Энхболд нөрын ХХБ авсан байна

Avatar

Зочин 2019-02-27 103.212.117.106

Жэнко авсан шvv дээ. Сахал Эрдэнэбилэг гэдэг нь Жэнкогийн жолооч байсан гээ биз.

Avatar

mgl 2019-02-27 202.179.11.230

ashgui dee, bas balai zuiliin unen todorhoi boloh ni.

Avatar

зочин 2019-02-27 64.119.17.62

Хэрэв төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаж авсан гэж Засгийн газар хардаж байгаа юм байна.

өгүүлбэрийн найруулгад анхаар на уу

Avatar

Зочин 2019-02-27 66.181.160.1

чи тэр найруулдаг газраа очиж найруул энд битгий солиороод бай .

Avatar

зочин 2019-02-27 66.181.160.1

чи тэр найруулдаг газраа очиж найруул энд битгий солиороод бай .

Avatar

Зочин 2019-02-27 64.119.19.229

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ гэх нөхөр бас л нэг гоё ярьсан үнэмшилтэй жүжиглэгч этгээд байна уу үгүй юу.

Avatar

Зочин 2019-02-27 202.179.24.149

Луйварчин байгаа юм. 49 хувийг төр дээрэмдэж авах ажлыг Нямдоржийн өмнөөс зохион байгуулж байгаа нөхөр. Нямдорж 51 хувийн өнгөрсөн хугацаан дахь элдэв луйвар хууль бус ажиллагааг нуун далдлахын тулд 49 хувьтай тэмцээд байгаа юм.

Avatar

ӨРӨВДӨЛТЭЙ 2019-02-27 202.5.198.21

ЧИ 49 ИЙН ХАМТАРЧ УУ

Avatar

Зочин 2019-02-27 64.119.19.229

Төрийн гэмт хэрэгтнүүд, Улстөржсөн архаг луйварчдаа цэвэрлэж, Хөгжлийн банк тоногчид, ЖДҮ-чидээ бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, нийтийн өмнө хуулийн дагуу шалгуулж гэсгээхгүй бол Ард түмний хөрөнгийг ёроолгүй гудрагч МАН АН-д итгэх нь бүү хэл үтэр самарч хаях болсон байна. Монголын Төрийг гэмт хэрэгтнүүд барих болж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж