Ким-Трамп нарын уулзалтын ХУВААРЬ

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

Ким-Трамп нарын уулзалтын ХУВААРЬ

Ким-Трамп нарын уулзалтын ХУВААРЬ

Вьетнамын нийслэл Ханой хотод болж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн хуваарийг “Korea Times” танилцуулжээ. Энэ удаагийн уулзалт нь хоёр удирдагчийн хоёр дахь удаагийн түүхэн дээд хэмжээний уулзалт бөгөөд дэлхий нийт уулзалтын үр дүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудалд бодитой шийдвэр гаргах байх гэсэн хүлээлттэй байгаа юм.

Албаны эх сурвалжийн мэдээллээр, хоёр удирдагч өнөөдөр орой /2019.02.27/ нүүр тулан уулзах юм байна.

  • 18.30 цагаас удирдагчид “Sofitel Legend Metropole Hanoi” зочид буудалд уулзана.
  • 17.55 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн байрлаж буй “JW Marriott” зочид буудлаас хөдөлнө.
  • Эхний 10 минут угталтын үйл ажиллагаа явагдсаны дараа 19.00 цаг хүртэл хөтөлбөрийн дагуу гол хэлэлцэх асуудлаа хэлэлцэнэ.
  • Үүний дараа ресторанд оройн зоог барина. Рестораны нэрийг хараахан зарлаагүй байгаа ба АНУ-ын талаас Ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Цагаан ордны төсөв хариуцсан дарга Мик Мулвани, БНАСАУ-ын талаас тус улсын удирдагч Ким Жон Ун, Хөдөлмөрчдийн намын дэд дарга Ким Ён Чол болон нэр нь дурдагдаагүй бас нэгэн төлөөлөгч оройн зоогт хүрэлцэн ирэх юм байна.
  • Оройн зоог 90 минут үргэлжилнэ.

Эх сурвалж: KOREA TIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж