Ирэх сард зургаан монгол кино нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.14-нд нийтлэгдсэн

Ирэх сард зургаан монгол кино нээлтээ хийнэ

Монголын кино урлаг хөгжиж байна хэмээн уран бүтээлчид нь хэлдэг. Харин борооны дараах мөөг шиг олширсон олон киноноос сайн, муу холилдон байгааг үзэгчид дор бүрнээ шүүн тунгаах нь лавтай. Гэхдээ уран бүтээл гэдэг бүх хүнд таалагдах албагүйг ч хүмүүс хэлдэг. Тиймдээ ч Монголын кино уран бүтээлчдийн завгүй өдрүүд үргэлжилсээр байна.

Ирэх сард гэхэд л “Тэнгис” кино театрт таван монгол кино нээлтээ хийхээр зэхэж байна. “Төсөөллөөс илүүг Тэнгисээс” уриатай тус кино театрынхан тавдугаар сарын үзвэрийн төлөвлөгөөгөө гаргажээ. Төлөвлөгөөнд хамгийн түрүүнд “Уужим фильм”, “Фантастик студи”, “MIM фильм”-ийн хамтын бүтээл “Хар сувдны нууц” МУСК тавигдсан байх бөгөөд тус кино нь тавдугаар сарын 01-нд “Avengers” кинотой зэрэгцэн нээлтээ хийх юм байна. “Хар сувдны нууц” МУСК-г Б.Тамир найруулсан бөгөөд продюссерээр С.Насанжаргал ажиллажээ. Харин гол дүрд нь Г.Алтаншагай, Д.Дэлгэрсайхан, М.Баярбат, М.Намуунцэцэг нар тоглосон байна.

Цаашлаад 07-нд “Босуул”, 08-нд “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл “Тооцоогүй тоглоом”, 15-нд “Ар хударга”, 22-нд “Made in Ulaanbaatar”, 27-нд “Хуримын сюрприз” зэрэг кинонууд нээлтээ хийх юм байна.
 

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж