Диснейн цуврал “Мулан” хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний кино болгоно гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл цацагдсанаас хойш тус киног шимтэн үзэх дуртай сая сая үзэгчдийн дунд киноны гол дүрд хэнийг тоглуулах вэ гэсэн асуудал маргаан дагуулаад буй аж.
Киноны гол зах зээл нь АНУ тул киноны олон зуун фэнүүд Дисней цагаан арьст жүжигчинг Муланы дүрд тоглуулах юм биш байгаа хэмээн хардаж, ихээхэн санаа зовж байгаа гэнэ.
Улмаар эсэргүүцлийн хөдөлгөөн ч өрнөөд байгаа юм байна. Тодруулбал, дээрх асуудлыг дэмжиж буй хүмүүсийн гарын үсгийг цуглуулах аян өрнөөд эхэлжээ. Care 2 сайтад “Диснейд зориулав. Цагаан арьст Муланыг хармааргүй байна” гэж гарчигласан бичигт хоёр хоногийн дотор л гэхэд 30 мянган хүн гарын үсгээ зураад буй гэнэ. Ямартай ч, Дисней компани одоогоор дээрх хүсэлтэд хариу өгөөгүй байгаа юм байна.
Эх сурвалж: www.mminfo.mn