Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн ирэх гуравдугаар сарын 10-ны өдөр Осака хотод эхэлнэ. Хаврын тэмцээний банцүкэ гарч, баруун жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал, зүүн жигүүрийг аварга Какүрюү М.Ананд тэргүүлнэ.
Нэгдүгээр сарын тэмцээний үеэр аварга Кисэносато зодог тайлах шийдвэрээ гаргасан билээ. Энэ башёгаас эхлэн хоёр аварга барилдахаар болж байгаа нь 2014 оны хаврын тэмцээнээс хойш таван жилийн дараа хоёр аваргатай үлдэж байгаа тохиолдол болжээ.
Өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил болон озэки Гоэйдо, Такаясү, Точиношин нарын бөхчүүд барилдана.
Манай бөхчүүдээс дээд зиндаанд Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноров, Дайшохо Ч.Шижирбаяр, Чиёошома Г.Мөнхсайхан нар барилдана. Мөн жюүрёо зиндаанд Кирибаяма Б.Лхагвасүрэн нарын таван бөх байгаагаас гадна макүшита зиндаанд Д.Долгорсүрэн зааны ач хүү Хошорюү С.Бямбасүрэн тэргүүтэй зургаан бөх барилдана.
Энэ башёд анхаарал татаж байгаа бөхийн нэг бол Хошорюү С.Бямбасүрэн бөгөөд Асашёорюү Д.Дагвадорж аваргын залгамж халаа болсон түүнийг сайн барилдаж цолтон болох бөхийн нэг гэж мэргэжилтнүүд бичиж эхэлжээ.
Озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас доороосоо хоёр дахь буюу жониданд унаад байна.
Хаврын тэмцээн гуравдугаар сарын 10-наас 24-ний өдрүүдэд Осака хотод болно.
ХАЦҮ БАШЁ БАНЦҮКЭ:
Макүүчи
- Ёкозүна Хакүхо
- Ёкозүна Какүрюү
- Сэкивакэ Тамаваши
- Маэгашира-4 Ичиножёо
- М-16 Дайшёохо
- М-17 Чиёошёома
Жюүрёо
- З-6 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар
- З-7 Азүмарюү С.Тодбилэг
- З-12 Миторюү Б.Төрболд
- Б-12 Араваши Э.Дөлгөөн
- Б-14 Кирибаяма Б.Лхагвасүрэн
Холбоотой мэдээ