ISIS Обамагийн толгойг “мөрөөдөв”

Хуучирсан мэдээ: 2015.04.14-нд нийтлэгдсэн

ISIS Обамагийн толгойг “мөрөөдөв”

Исламын улс / ISIS/ зэвсэгт бүлэглэл өчигдөр/IV.14/  Америк улсын ерөнхийлөгч Барак Обамагийн толгойг тасдаж байгаа богино хэмжээний хүүхэлдэйн киног (animation) интернэтэд тараасан байна.

“Америк  улсад хандсан зурвас” гэх нэртэй нэг минут 59 секунд үргэлжлэх тус бичлэгт хар баг өмссөн Исламын улс зэвсэгт бүлэглэлийн гишүүн хослол өмссөн Обамаг дүрсэлсэн хүүхэлдэйг заналхийлсэн байдлаар эхэлнэ. Тус бүлэглэлийн гишүүн Обама ерөнхийлөгчийг цохиж улмаар хутга тулган “энэ хутга түүний цусаар цангаж байна“ хэмээн хэлжээ.

Түүнчлэн Обама ерөнхийлөгч “Jihadi John намайг алахыг завдаж байна. Туслаач “хэмээн гуйж байгаагаар гарчээ. Jihadi John өмнө нь Япон улсын байрьцаалагчдыг хороож буй бичлэгэнд гарч байсан юм.

Улмаар  Исламын улс зэвсэгт бүлэглэлийн  гишүүн Обамаг хороож, ойр орчимд нь түүний цус урсаж байгаагаар  бичлэг үргэлжилдэг байна. Хамгийн сүүлд Обама өөрийнхөө ажлынхаа өрөөнд зүүд зүүдэлж байсан болж үйл явдал өөрчлөгдсөнөөр бичлэг дуусдаг байна.

Эх сурвалж: insight.co.kr

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж