Нигерийн Ерөнхийлөгч Мухамед Бухари улиран сонгогдов

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

Нигерийн Ерөнхийлөгч Мухамед Бухари улиран сонгогдов

Нигерийн Ерөнхийлөгч Мухамед Бухари улиран сонгогдов

Нигерийн Ерөнхийлөгч Мухамед Бухари энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдсон байна. Түүний гол өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшсэн Атику Абубакар дөрвөн сая саналын зөрүүгээр буюу Мухамед Бухари 36 мужийн 19-ийнх нь саналыг авсан бол Абужа 17 санал авснаар ялагдсан байна.

Тэрээр 1980 оноос хойш 20 жилийн турш цэргийн дэглэмийн удирдагч байсан бөгөөд 2015 онд анх Нигерийн Ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. Энэ удаагийн сонгуульд 73 нэр дэвшигч өрсөлдөж, 120 мянган санал хураах байранд 73 сая сонгогч саналаа өгснөөс 51% нь 35-аас доош насныхан байсан аж.

Б.МӨНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж