268 гр жинтэй мэндэлсэн хүү 3,2 кг болоод харьжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

268 гр жинтэй мэндэлсэн хүү 3,2 кг болоод харьжээ

268 гр жинтэй мэндэлсэн хүү 3,2 кг болоод харьжээ

Токиогийн Кэйо их сургуулийн эмнэлэгт ердөө 268 грамм жинтэй мэндэлсэн бяцхан хүү тус эмнэлэгт 24 долоо хоногийн турш эмчилгээ, асаргаа хийлгэсний хүчинд 3,238 грамм жинтэй болоод гэртээ харьжээ. Ийнхүү тэр хүү хамгийн бага жинтэй мэндлээд амьд үлдсэн нярай болж чадлаа. Хүү өнгөрсөн наймдугаар сард мэндэлсэн бөгөөд тухайн үед хүүгийн өсөлт нь зогссон байсан тул амийг нь аврахын тулд эмч нар мэс заслын аргаар төрүүлсэн байна.

Японд 1,000 грамм хүрэхгүй дутуу төрсөн нярайн амьдрах магадлал 90 хувьтай байдаг бол 300 граммаас доош жинтэй мэндэлсэн нярайн амьд үлдэх магадлал маш бага байдаг аж. Ялангуяа ийм бага жинтэй мэндэлсэн эрэгтэй хүүхдүүдийн амьдрах чадвар эмэгтэй хүүхдийнхээс харьцангуй бага байдаг аж.

АНУ-ын Айовагийн их сургуулиас дэлхийн хамгийн бага жинтэй мэндэлсэн хүүхдүүдийг бүртгэдэг ба 2009 онд Германд  274 грамм жинтэй хүү мэндэлж байсан бол 2015 онд мөн Германд 252 грамм жинтэй охин мэндэлж байжээ. Тус сургуулийн бүртгэлд 300 граммаас доош мэндлээд, хэвийн жинтэй болсон 23 хүүхэд бүртгэгдсэний дөрөв нь хүү байдаг юм байна.

Эх сурвалж: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж