Месси: Торгуулийн олон цохилт алдсандаа сэтгэл дундуур байна

Хуучирсан мэдээ: 2015.04.14-нд нийтлэгдсэн

Месси: Торгуулийн олон цохилт алдсандаа сэтгэл дундуур байна

Испанийн хөлбөмбөгийн "Барселона" клубын супер од Лионель Месси энэ улиралд дөрвөн ч удаа 11 метрийн торгуулийн цохилт (клуб, шигшээ баг) алдаад байгаа билээ. Харин уг тааруу үзүүлэлтээ тэрбээр зогсоохоо амласан байна.

Месси "Би олон торгуулийн цохилт алдсандаа сэтгэл дундуур байна. Уг нь бол миний цохилтыг зогсооход хэцүү. Гэхдээ хаалгачид миний цохилтуудыг нарийн судалсан бололтой. Торгуулийн цохилт харахад амархан харагддаг ч сэтгэлзүй маш их шаарддаг. Миний алдаа багт маань хүнд тусч байсныг ойлгож байна. Жишээ нь, "Сити"-гийн эсрэг боломжоо ашигласан бол хамаагүй давуу байдалтай болох байсан. Гэхдээ аз болоход бид гурав хоногийн зайтай шинэ тоглолт хийдэг. Тиймээс өмнөх алдаандаа харамсч суух зав гардаггүй" гэсэн байна.

Эх сурвалж: /www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж