Хүн өдөрт дунджаар 105 мянга, секундэд 23 үгийг утас, интернэт, цахим шуудан, телевиз, радио, сонин, ном зэргээр дамжуулж хүлээн авдаг байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хүний нүд, чихээр дамжин хүрч болох тоо юм. Ийм их мэдээлэл дунд амьдарч буй хүмүүс бид хэрэгтэй мэдээллээ боловсруулах шаардлага үүсч, энэ тухай яригдах болсон. Товчхондоо, data mining буюу өгөгдөл (мэдээлэл)-үүдийг нэгтгэн боловсруулж хэрэгтэй контент гаргах шинжлэх ухаан юм.
Өнөөдөр Монгол Улсын Их сургуулийн Дата төвийн лабораторийн нээлт боллоо. Ингэснээр багш, оюутнууд судалгаа шинжилгээний мэдээлэл боловсруулах эмпирик материалд дүн шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа аж. Энэ тухай МУИС-ийн профессор О.Мөнхбат “Судалгааны явцад олж авсан мэдээллээ боловсруулах, өгөгдлийг шинжлэх нь том ажил байдаг. Энэ чиглэлийн ажил манай улсад хүний нөөц болон бусад асуудлаас үүдэн хангалттай хийгддэггүй. Маш олон хэрэгтэй өгөгдлийг боловсруулж амжилгүй гээс ашиглагдахгүй өнгөрдөг хандлага бий. Үүнийг засч залруулах зорилгоор дата төвийн лаборатори нь үйл ажиллагаагаа явуулах юм” гэлээ.
Холбоотой мэдээ