УИХ-ын гишүүн, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролыг Ярилцах танхимдаа урьж олны анхаарал татсан Казиногийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Казиногийн тухай хуулийн төсөл нилээн маргаан дагуулж байна.Энэ хуулийн төсөл дээр хэр удаан ажилласан бэ?
-Казиногийн тухай хуулийн төслийг өмнөх Засгийн гаэрын үел боловсруулсан ч одоогийн Засгийн газрын үед УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх гэж байна. Энэ хуулийн төслийг бусад улсад мөрдөгддөг Казиногийн тухай хуультай харьцуулж судалсан учир хангалттай ажилласан. Хуулийн төсөлд Казиногийн 85 хувийг үйлчилгээ, 15 хувийг тоглоомын чиглэлээр зохион байгуулна гэж тусгасан, Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ, Мөн татвар ч нэмэгдэх юм, Бүх улс оронд казиногийн үйл ажиллагаанаас орох орлого нь нариЙн хяналт дор байдагтай адил төсөлд тусгасан,
-Энэ хуулийн төслийг батлах нь ямар үр ашигтай гэж тооцож үзэв. Татвар нэмэгдэнэ, ажлын байр бий болно гэлээ. Тодруулж хэлбэл?
-Өнөөдөр манай улс зөвхөн мал аж ахуй, уул уурхайн салбарын ашгаар эдийн засгаа тэтгэж байна. Тиймээс Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх арга замыг хайж байна. Үүний нэг нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засагт орж ирэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа хараат байдлаас гаргах юм, Өнөөдөр жуулчдыг татах, тэдэнд үзүүлж харуулах зүйл бага байна. Тиймээс жуулчид Монгол Улсад ирээд нүүдлийн соёл иргэншилтэй танилцахаас гадна казинод ордог сонголтыг бий болгож өгөх үүднээс энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа юм. Ингэснээр жилд дунджвар 74-134 тэрбум төгрөг төсөвт орно гэж тооцсон. Ийм хэмжээний орлого олохын тулд олон улсын стандартад нийцсэн томоохон хоёр казино байгуулъя гэсэн саналыг хуулийн төсөлд тусгасан.
-УИХ-ын зарим гишүүн “Хоёр казино байгуулах нь багадна" гэсэн санал гаргаж байна билээ?
-Хэлэлцүүлгийн шатад дээрх санал яаж ч өөрчлөгдөж болно. Гэхдээ энэ бол улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Одтой гэж нэрлэдэг 38 зочид буудалд казино байгуулах эрхийг өгөхөөр болчихвол эмх замбараагүй байдал газар авч, хяналтаас гарах эрсдэлтэй. Нөгөө талаас гадны томоохон хөрөнгө оруулагчид орж ирэх сонирхол буурна. Олон улсын жишгээр бол казиног төрийн хяналтад байлгаж, өндөр шаардлага тавьдаг, Ингэснээр төсөвт үзүүлэх нөлөө нь өндөр байдаг гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй.
-Казино байгуулах зөвшөөрлийг “хэт өндөр, эсвэл бага байна" гэх зэргээр нэлээд шүүмжлэл гарч байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Казино байгуулах зөвшөөрөл авахын тулд 35 тэрбум төгрөг төлнө гэж хуулийн төсөлд тусгасан нь төсөвт мөнгө олох эхний зорилго, Ийм хэмжээний мөнгийг төлж зөвшөөрөл авсны дараа олон улсын стандартад нийцсэн казино байгуулахад нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Ийм хэмжээний хөрөнгө оруулалттай байж л бидний тавиад байгаа шаардлага болох 85 хувьд нь үйлчилгээ явуулдаг, 15 хувь нь тоглоом тоглуулдаг олон улсын жишиг бүхий казино бий болох боломжтой юм.
-Казинод ажиллах хүний нөөцийн асуудлыг хэрхэн шийдэх бол?
-Ажилчдыг бэлтгэх, сургахаас эхлээд нэлээд шаардлага тулгарна, Гэхдээ казиногийн ажилчид 100 хувь Монгол Улсын иргэн байх санал яригдаж байгаа.
-Хуулийн төсөлд монголчуудыг казинод оруулахгүй гэж байгаа нь багагүй шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Өмнөх муу сургамж дээр тулгуурлан Монгол Улсын иргэнийг казино тоглохыг хориглох гээд заалт оруулсан. Монголчууд гадагшаа явж казинод тоглох нь их байгаа. Гадагшаа урсаж байгаа энэ мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх боломж яваандаа бий болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ эхний ээлжинд гадны тоглогчдыг илүү татах боломж бололцоог бүрдүулсэн казино амжилттай ажиллах боломж, бололцоо нь бурдэнэ гэж харж байгаа.
Ер нь казиногийн тухай хуультай улсуудын туршлагыг судалж байхад казинод тоглохыг дэлгүүрээс юм худалдаж авахтай адилтгаж үздэг болсон байх жишээтэй, Гэхдээ өөрийн улсын иргэдэд тодорхой хэмжээний шалгуур тавьдаг, Тухайлбал, Сингапурын казинод тухайн улсын иргэн нэг удаа орохдоо 100 ам.долларын такс эсвэл жилийн хураамж төлөөд, гишүунчлэлийн үнэмлэх авдаг, Тэр нь ойролцоогоор 5-10 мянган ам.доллар байна гэж хуульчилсан байх жишээний, Бид энэ бүгдийг харгалзан үзэж байгаа.
-Казиногийн тухай хуулийн төслийг хэн нэгний захиалгаар санаачилсан гэх хардлагад та ямар хариулт өгөх вэ?
-Юуны түрүүнд энэхүу хуулийн төслийг өмнөх Засгийн газрын үед ямар шалтгааны улмаас санаачилсныг дээр дурьдсан, Казино байгуулахад шаардагдах их хэмжээний хөрөнгө оруулалтыг олон улсын хэмжээний тендер зарлаж байж олох юм, Үүний тулд Монгол Улс Казиногийн тухай хуультай байх ёстой, Хуульгүй байж олон улсын зах зээл дээрээс Хэн хэнийг сонгон шалгарүулах юм бэ Хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүс хууль эрхзүйн орчныг хамгийн түрүүнд судалдаг нь дэлхийн жишиг. Тиймээс бидэнд хууль хэрэгтэй байгаа юм, Мэдээж, хуулийн төслийг хэлэлцэх явцад сайжирч батлагдах байх.
-Казиногийн тухай хуулийг баталлаа гэхэд байршлийг хэрхэн шийдвэрлэх юм бол?
-Дэд бүтэц хөгжсөн газарт казино байгуулах зөвшөөрлийг олгоно. Үүнийг Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэж, олон улсын тендер зарлахдаа тодорхой болгож, зарлана, Ямар байршил дээр хөрөнгө оруулагчийг оруулах вэ гэдгийг сонгон шалгаруулалтын журамд тусгайлан зааж огох байх.
-Казиногийн сөрөг үр дагавраас хэрхэн сэргийлэх талаар хуулийи төсөлд тусгасан зүйл хэр бий вэ?
-Хэлэлцүүлгийн шатанд энэ асуудал дээр нэлээд хэдэн санал гарч байна, Хэлэлцүүлгийн шатанд сайжруулах ёстой зүйлийн нэгд яах аргагүй аюулгүй байдал, гарах сорог үр дагаврын асуудал орж байна. "Харуул хамгаалалтын тогтолцоог бие даалгах ёстой. Хамгаалалт нь тухайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нь эрхэлдэг биш. Казиногийн уйл ажиллагаа зохион байгуулж буй хороотой хамтарч, хамгаалалтын үйл ажиллагааг явуулдаг байх нь аюулгүй байдал талаасаа илүү шаардлагатай" гэсэн санал гарсан.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин