Хуульчид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа | News.MN

Хуульчид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа

Хуульчид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа

Хуульчид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа

Энэ сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид авлигын хэргийн сэжигтнээр саатуулагдаж байсан хуульч Л.Бямбаа амь насаа алдсан гэх хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий хуульчид мэдээлэл хийлээ.

Хуульчдын хэлснээр “Талийгаач Л.Бямбаа хууль шүүхийн салбарт олон жил ажилласан гавьяат хүн. Цагдан хорих ангид 48 цаг саатуулагдахад амиа хорлох хэмжээний сэтгэлийн хатгүй хүн биш. Тиймээс энэ хэргийг үнэн, зөвөөр шийдвэрлэхийг хүсэж байна” гэсэн юм.

Мэдээллийн үеэр хуульч Д.Оросоо хэлэхдээ “Төрийн тусгай хамгаалалттай газар Монгол Улсын иргэн амь насаа алдсан анхны тохиолдол биш. Өнгөрөгч онд ЗТХЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан хуульч залуу бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан. Мөн нийслэлийн томоохон дүүргийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан бас ажлын байрандаа бусдад хутгалуулж гэмтэл авсан тохиолдол бий. Мөн Дорноговь аймгийн Зүүнбаян сумын цэргийн ангид алба хааж байсан байлдагч гадны нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй гэдэг асуудал ч гарсан. Нийгмийг цочроосон ноцтой хэргүүд цуврал гэмт хэрэг мэт гарах боллоо. Монгол Улс Үндсэн хуультай улс, Монгол Улсын иргэн аюулгүй эрүүл орчинд амьдрах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалт өнөөдөр ноцтойгоор зөрчигдөж байна.

Цэрэг амь насаа алддаг, хорих ангид саатуулагдсан иргэн амь насаа алддаг, ажлын байран дээрээ амь насаа алддаг болсон байна. Монголын төр террорист болж хувирчээ.  Иргэнийхээ үндсэн эрхийг хамгаалж чадахгүй эсрэгээрээ иргэний амьд явах эрх нь төрийн хяналт дор төрийн байгууллагад байхдаа амиа алдах нь үнэхээр ноцтой түвшинд хүрсэн байна. Энэ бүхнийг бид зүгээр харж сууж чадсангүй. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Иргэний амьд явах эрх Монгол Улсын тусгаар  тогтнол, аюулгүй байдлын үндэс байна” гэж заасан. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд  энэ талаар анхаарах цаг болсныг сануулж, уг асуудлаар яаралтай хуралдахыг шаардаж байна" гэсэн юм.

Тэрбээр цааш хэлэхдээ  "Өнөөдөр манай улсад хамгийн эрсдэлтэй ажлын байр төрийн алба боллоо.Төрийн байгууллага иргэнийхээ эрхийг хамгаалах ёстой байгууллага. Цаашид хууль хяналтын байгууллагуудын хүний нөөцийн шинэчлэлийг хийж иргэндээ үйлчилдэг төрийг бий болгох шаардлага тулгарч байна. Хууль шүүхийн салбарт нь ноцтой асуудлууд гарчхаад байхад өнөөдөр Ц.Нямдорж сайд ганц ч үг хэлсэнгүй. Хуульзүй, дотоод хэргийн яам Монгол Улсад гарч байгаа гэмт хэргүүдтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд хангалттай ажиллаж чадахгүй байна" гэв.

 Хуульчдын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ажлаа хийж чадахгүй байгаа учир огцрохыг шаардлаа.

“Хорих ангид амь насаа алдсан Л.Бямбаа шүүгчийг ар гэрт мэдэгдэлгүйгээр Баасан гаригт хорьсон. Гэтэл амь насаа алдсаны дараа буюу долоон цагийн дараа ар гэрийнхэнд нь мэдэгдсэн энэ асуудалд хууль шүүхийнхэн байгууллагынхныг тайлбар, мэдээлэл хийхийг хуульч Болормаа шаардав. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комисс иргэний амьд явах эрхэнд дуу хоолойгоо хүргэхийг хүслээ.

Зайлшгүй шалтгаантай биш л бол сэжигтнийг цагдан хорьж шалгах шаардлагагүй. Тодорхой хязгаарлалт тогтоож таслан сэргийлэх арга хэмжээ авах хуулийн эрх зүй бий" гэдгийг хуульчид тодотгосон юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-02-27 202.179.25.194

Нямдорж гуай. Амжилт хүсье. Наадуул чинь боож үхэх гэж байнаа.

Avatar

Зочин 2019-02-27 173.66.16.120

Tsagdaa,huuliinhnii vnen nvvr tsarai ilerch bna.

Avatar

ZOCHIN 2019-02-27 106.69.62.158

OLON HERGUUD ILCHLEGDEHIIN EHEND HUULCH NERTEI AVILGACHIDIIN GAR HOLNUUD AMILJIINADAA. TOLGOIGUI HUULICHID.AM GAR HOER N L MEDERDEG.

Avatar

Зочин 2019-02-27 66.181.179.51

Хэрэг хийсэн гавъяат хуульч ард тумнээсээ ичээд, еертее цаазийн ял оноочихлоо. УМ МА НИ БАД МЭ ХУМ. Хойд терелдее сайн терел авах болтугай!

Avatar

Зочин 2019-02-27 66.181.179.51

Хэрэг хийсэн гавъяат хуульч ард тумнээсээ ичээд, еертее цаазийн ял оноочихлоо. УМ МА НИ БАД МЭ ХУМ. Хойд терелдее сайн терел авах болтугай!

Avatar

Болд 2019-02-27 202.179.31.124

Хууль хяналтын байгуулгын удирдалгыг солихгүй бол энэ бүгд хонгилын гарууд хийж байна, хонгилд хэн байгааг Нямкаа мэдэж байгаа таныг ард түмэн дэмжинэ

Avatar

Зочин 2019-02-27 150.129.142.119

УЛС ТӨРЧ ХУУЛЬЧИД БОЛ МЭРГЭЖЛЭЭСЭЭ УРВАГЧИД.ТОМ ДАРГЫН МӨНГӨ ЗУУЧЛАГЧ. . . ЭРДЭНЭ ВАНГИЙН хиа д.оросоо нарын хуульч нэртэнгүүд. . ИРГЭДЭЭ ӨМГӨӨЛ.АВИЛГАЧ ШҮҮГЧ нарыгЮүнд ХАМГААЛНА ВЭ. .

Avatar

Зочин 2019-02-27 122.201.21.12

АН-ын Оросоо байна шүү дээ. АН-ынхан ажлаа хувааж аваад ажиллаж эхэлж байна шүү. ЖДҮС-тай тэмцэх оюутнуудыг нь нийгмийн зүгээс сурлагандаа анхаар, юун улс төрчдийн гар хөл болох гээд загнуулаад дуугүй болсон.Баянголын Одонтуяа хүүхдийн эрх гээд ирэх сонгуульд бэлтгээд дүүргийн ажлаа орхигдуулж байна гэсэн шүүмжлэл д өртсөн.Эрдэнэ дайчин вангийн хиа Оросоо гэдэг нэр авлаа даа.АН-ынхан иймэрхүү аргаар ажиллааад амжилт олохгүй. Арай өөр арга хаймаар юм.

Avatar

Зочин 2019-02-27 150.129.142.241

АНы ацнууд эрдэнэтийн нууц задрахаар захмалгаа а аваад гарч ирж байгаа юм х** гэж хэл

Avatar

Зочин 2019-02-27 64.119.19.229

Няамка ах энэ хэдэн тэжээврүүд боргосон боргоогүй тагнуул уу үгүй юу, гэмтэн үү үгүй юу гэдгээ нэг сайхан шалгуулаад нэр төрөө цэвэрлэж аваад хорвоог барна байгаа !! Тэгэхгүй бол Ардын сэтгэл ч итгэл алдарсаар байна шүү. Олны сэтгэлийг засч, харыг нь цайруулаадахвал таны зам мөр ч ариусах бизээ

Avatar

Зочин 2019-02-27 212.34.48.65

ХУУЛЬЧИД ГЭЭД БАЙГАА ЭНЭ ХЭДЭН АМЬТНЫГ ХАРЦГААГААРАЙ!
ГАМИНГУУД, ХАХУУЛЬЧДААС МӨНГӨ ЦАРАЙЧИЛСАН АДГИЙН НОВШУУД!!!

Avatar

Зочин 2019-02-27 212.34.48.65

Чи н**ш битгий хуцаарай! Ц. НЯМДОРЖ ХЭН ГЭДГИЙГ АРД ТҮМЭН САЙН МЭДНЭ, ТҮҮНД ИТГЭЖ, ДЭМЖИЖ БАЙГАА!!!

Avatar

Zochin 2019-02-27 66.181.187.82

Oorsdoo tiim lag huulichid yum bol bosood eh orondoo shudarga eosoo hogjuuleh ni yasan yum heden hereg garaasai heden tsaas hiichih yumsan gehees oor bodoj uzsen uu? Har zaluugaaraa heden haltar togrogoor busdiin nohoid baridag mod boloh zamiig oorsdoo songoj baihaar ami nas ni yaj batalgaatai baihav.

Avatar

Зочин 2019-02-27 66.181.187.212

БУСДЫН ӨМНӨӨС БУСАДРУУ БОРГОДОГ ГӨЛӨГНҮҮД Л БАЙНА ДАГ ,

Avatar

Zochin 2019-02-27 66.181.179.140

Yarij ch chaddagui huulichid bna daa

Avatar

Дарьсүрэн 2019-02-27 202.126.89.177

Далим гарч баярлаж байна. Бадарчин баярлах болоогүй гэдэг үг байдаг.

Avatar

Зочин 2019-02-27 66.181.182.101

Топорын хураасан Салхитын ордын өмгөөлөгч эмэгтэй Нямкагийн даргыг нь томилсон хариуцдаг Шоронд амиа алдлаа. Хуульчдын бичсэнээр Засгийн газар биш шүүх хураадаг ордыг Засаг хураахаар шүүх дээр очоод ялагдана гээд байсан. Тэгээд өмгөөлөгчийг нь устгасан ч юмуу. Ер нь амиа хорлосон бай, алагдсан ч бай Шоронд хүн амиа алдах ёсгүй. Үндсэн хуулинд хүн амьд явах эрхтэй гэж байгаа биздээ. Нямка хариуцлага хүлээж огцрох ёстой.

Avatar

Зочин 2019-02-27 202.131.245.243

хуульч Д.Оросоо гээд байсан чинь ноёны нэг муу хиа байсан юм байна шүү дээ. Яагаа вэ, нөгөө харгис феодал Эрдэнэ вангийн хамжлага барлаг шүү дээ.

Avatar

Зочин 2019-02-27 103.26.193.35

Иимэрхүү хуульчидтай монгол улс хөгжих уу?

Avatar

зочин 2019-02-27 64.119.21.106

Естой ярьшиг л байна, амиа хорлож байгаа шуналын тулам болсон авгайгаас болж огцорно гэж юу байдаг юм. Естой гавьяат авилгач ээж хүү хоер байсан байх шүү.

Avatar

Зочин 2019-02-27 150.129.143.228

Залуу хуульчдад хандаж хэлэхэд баруун талдаа рультэй /буруу талдаа /автомашин хөдөлгөөнд орж олон Монгол иргэн нас барлаа одоо ч нас барж байгаа юугаа хийгээд дуугай суугаад байсан юм бэ та нар эрдэм мэдлэгтэй та бүхэн хуулийг хэрэгжүүлж олон хүний амь насыг аварна уу. Нямдорж гуай ажилаа мэдэж байгаа Центерпойнтын хэргийг үр үндсээр нь нам дарсан гавьяатай хуульч шүү. Энэ шүүгчийн асуудалыг цаг хугацаа харуулах биз ээ.

Avatar

Зочин 2019-02-27 178.196.67.173

Pizdanii uvs huniig zailuulah tsag ali hediinee bolson

Avatar

Зочин 2019-02-27 178.196.67.173

Ene umhii durvud Mongoliin toroos zailagui ee. Bosch bj l zailuulna

Avatar

Зочин 2019-02-27 202.9.43.193

AN-iin ERDENE FSDAGIIN HULSCHID L BN

Avatar

Ц.Нямдорж 2019-02-27 202.9.43.193

Намайг ажлаа өг гэж байгаа бол шал өөр зорилготой, өөр асуудал хурц хэлбэрээр илэрч гарч ирж дугуй эргэчих гээд байгаа учраас тэрнээс өрсч, далимдуулж байгаа зүйлүүд бий.

Avatar

Зочин 2019-02-27 66.181.182.101

Топорын хураасан Салхитын ордын өмгөөлөгч эмэгтэй Нямкагийн даргыг нь томилсон хариуцдаг Шоронд амиа алдлаа. Хуульчдын бичсэнээр Засгийн газар биш шүүх хураадаг ордыг Засаг хураахаар шүүх дээр очоод ялагдана гээд байсан. Тэгээд өмгөөлөгчийг нь устгасан ч юмуу. Ер нь амиа хорлосон бай, алагдсан ч бай Шоронд хүн амиа алдах ёсгүй. Үндсэн хуулинд хүн амьд явах эрхтэй гэж байгаа биздээ. Нямка хариуцлага хүлээж огцрох ёстой.

Avatar

Зочин 2019-02-27 202.21.102.226

Та нар цэрэг амиа алдах үед иргэж дуугарсан бол арай нэр хүндтэй , үнэмшилтэй байх байлаа гэж ………………Эрх ашиг, албан тушаал, шүүгч нарт тал засаж нэр олох гэсэн хэдэн өмгөөлөгч нар л байх шиг харагдаж байна .

Avatar

Т.Аюурсайхан: 2019-02-27 202.9.43.193

Ц.Пүрэвтүвшин өөрийн эзэмшлийн хувьцаагаа 112 тэрбум төгрөгөөр зарах гэж байсан

Avatar

зочин 2019-02-27 202.9.43.193

манангийн бууны ноход

Avatar

Зочин 2019-02-27 202.9.43.193

ОРОСОО ГЭЖ ХӨГИЙН АМЬТАН ШАЛИХГҮЙ ХОРЧИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж