Хуульчид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

Хуульчид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа

Хуульчид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа

Энэ сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид авлигын хэргийн сэжигтнээр саатуулагдаж байсан хуульч Л.Бямбаа амь насаа алдсан гэх хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий хуульчид мэдээлэл хийлээ.

Хуульчдын хэлснээр “Талийгаач Л.Бямбаа хууль шүүхийн салбарт олон жил ажилласан гавьяат хүн. Цагдан хорих ангид 48 цаг саатуулагдахад амиа хорлох хэмжээний сэтгэлийн хатгүй хүн биш. Тиймээс энэ хэргийг үнэн, зөвөөр шийдвэрлэхийг хүсэж байна” гэсэн юм.

Мэдээллийн үеэр хуульч Д.Оросоо хэлэхдээ “Төрийн тусгай хамгаалалттай газар Монгол Улсын иргэн амь насаа алдсан анхны тохиолдол биш. Өнгөрөгч онд ЗТХЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан хуульч залуу бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан. Мөн нийслэлийн томоохон дүүргийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан бас ажлын байрандаа бусдад хутгалуулж гэмтэл авсан тохиолдол бий. Мөн Дорноговь аймгийн Зүүнбаян сумын цэргийн ангид алба хааж байсан байлдагч гадны нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй гэдэг асуудал ч гарсан. Нийгмийг цочроосон ноцтой хэргүүд цуврал гэмт хэрэг мэт гарах боллоо. Монгол Улс Үндсэн хуультай улс, Монгол Улсын иргэн аюулгүй эрүүл орчинд амьдрах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалт өнөөдөр ноцтойгоор зөрчигдөж байна.

Цэрэг амь насаа алддаг, хорих ангид саатуулагдсан иргэн амь насаа алддаг, ажлын байран дээрээ амь насаа алддаг болсон байна. Монголын төр террорист болж хувирчээ.  Иргэнийхээ үндсэн эрхийг хамгаалж чадахгүй эсрэгээрээ иргэний амьд явах эрх нь төрийн хяналт дор төрийн байгууллагад байхдаа амиа алдах нь үнэхээр ноцтой түвшинд хүрсэн байна. Энэ бүхнийг бид зүгээр харж сууж чадсангүй. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Иргэний амьд явах эрх Монгол Улсын тусгаар  тогтнол, аюулгүй байдлын үндэс байна” гэж заасан. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд  энэ талаар анхаарах цаг болсныг сануулж, уг асуудлаар яаралтай хуралдахыг шаардаж байна" гэсэн юм.

Тэрбээр цааш хэлэхдээ  "Өнөөдөр манай улсад хамгийн эрсдэлтэй ажлын байр төрийн алба боллоо.Төрийн байгууллага иргэнийхээ эрхийг хамгаалах ёстой байгууллага. Цаашид хууль хяналтын байгууллагуудын хүний нөөцийн шинэчлэлийг хийж иргэндээ үйлчилдэг төрийг бий болгох шаардлага тулгарч байна. Хууль шүүхийн салбарт нь ноцтой асуудлууд гарчхаад байхад өнөөдөр Ц.Нямдорж сайд ганц ч үг хэлсэнгүй. Хуульзүй, дотоод хэргийн яам Монгол Улсад гарч байгаа гэмт хэргүүдтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд хангалттай ажиллаж чадахгүй байна" гэв.

 Хуульчдын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ажлаа хийж чадахгүй байгаа учир огцрохыг шаардлаа.

“Хорих ангид амь насаа алдсан Л.Бямбаа шүүгчийг ар гэрт мэдэгдэлгүйгээр Баасан гаригт хорьсон. Гэтэл амь насаа алдсаны дараа буюу долоон цагийн дараа ар гэрийнхэнд нь мэдэгдсэн энэ асуудалд хууль шүүхийнхэн байгууллагынхныг тайлбар, мэдээлэл хийхийг хуульч Болормаа шаардав. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комисс иргэний амьд явах эрхэнд дуу хоолойгоо хүргэхийг хүслээ.

Зайлшгүй шалтгаантай биш л бол сэжигтнийг цагдан хорьж шалгах шаардлагагүй. Тодорхой хязгаарлалт тогтоож таслан сэргийлэх арга хэмжээ авах хуулийн эрх зүй бий" гэдгийг хуульчид тодотгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж