2019 оныг Монгол, Америкийн залуусын жил болголоо

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

2019 оныг Монгол, Америкийн залуусын жил болголоо

2019 оныг Монгол, Америкийн залуусын жил болголоо

Монгол, Америкийн залуучуудын жилийн нээлт өнөөдөр /2019.2.27/ боллоо. Монгол Улс болон АНУ хоорондын 2019 оны харилцааг залуусын жил болгон зарлаж буйгаа нээлтийн үеэр онцолсон юм. Нээлттэй зэрэгцэн залуу манлайлагчдыг чадавхжуулах “Lead Mongolia” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй бүсийн манлайлал болсон залуусын чуулга уулзалт болж байгаа юм.

Чуулганы нээлтэд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Стэнли Клечиски, болон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар хэлсэн үгэндээ хоёр орны харилцааг Монгол, Америкийн залуучуудын жил болгон зарласнаар хоёр улсын харилцаа улам бэхжиж буйг онцолж байсан юм.

Залуу манлайлагчдын чуулга уулзалтаар Бутаны Вант улс, Бүгд найрамдах Мьянмарын холбооны улс, Бүгд найрамдах Киргиз улсын залуус оролцож өөрсдөд нь тулгамддаг асуудлын гарц шийдлийн талаар ярилцах юм. Тус уулзалт гурав хоног үргэлжлэх аж.

АНУ-ЫН ЗАЛУУ БИЗНЕСМЭНҮҮДИЙГ УРЬЖ, ТУРШЛАГААС НЬ СУРАЛЦАНА

Нээлтийн үеэр Гадаад харилцааны яамны АНУ, Ойрх дорнод, Африкийн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх газрын дарга Д.Гансүх дараах мэдээллийг өглсөн юм. Тэрбээр “Залуучуудын жил нь олон агуулгатай, хоёр орны залуусыг холбосон үйл явдлаар дүүрэн байна.

Тухайлбал, үйл ажиллагаа олон залуусыг хамрах тул Фэйсбүүк, сошиал уулзалт зохион байгуулна. Солилцоог үргэлжлүүлнэ. Бүх үйл ажиллагааг төлөвлөсөн байгаа. Энэ үйл ажиллагааг 2017 онд буюу хоёр орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэхдээ төлөвлөсөн. Учир нь, Монголын залуучууд хүн амынхаа 1/3-ыг эзэлдэг. Энэ их мөрөөдөл, авъяас чадварыг дэлхийн төвшинд аваачих шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг баталсан.

Солилцооны хөтөлбөрийг түлхүү явуулах төлөвлөгөөтэй байгаа. Ажлын төлөвлөгөөг удахгүй сошиалаар дамжуулан мэдээлэх болно. Залуус тэтгэлэгт хөтөлбөр, солилцоонд хамрагдахыг эрмэлздэг. Тиймээс энэ талаарх мэдээллийг сайн түгээх тал дээр ажиллана. АНУ-ын залуу бизнесмэнүүдийг урьж, туршлагаас нь суралцана” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж