Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парад ирэх тавдугаар сарын 9-нд болно. Москвагийн Улаан талбайд болох энэхүү баярын парадад монгол цэргийн бие бүрэлдэхүүн улсаа төлөөлөн оролцохоор болоод буй. Өнөөдөр парадад алхах бүрэлдэхүүний бэлтгэлтэй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар танилцлаа.
Тэдгээр дайчид монгол цэргийн нэр хvндийг дэлхийн тvвшинд vнэлvvлэх тул бэлтгэлээ маш сайн хангах ёстой гэдгийг энэ үеэр албаны хүмүүс сануулж, үлдсэн хугацаанд улам чамбайруулахыг захив.