Азийн чуулганыг “Тэрэлж”-ээр тэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.14-нд нийтлэгдсэн

Азийн чуулганыг “Тэрэлж”-ээр тэтгэнэ

Засгийн газар болоод Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбооноос хамтран ирэх сард Азийн залуучуудын XIII чуулганыг “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулах ажээ. Ирэх тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд болох уг чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм. Азийн 23 улс орны залуус боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд ба тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдээр асуудлаа хэлэлцэх гэнэ.

Монголд анх удаа зохион байгуулах гэж буй Азийн залуучуудын чуулганыг Монголдоо тэргүүлэх компаниудын нэг “Боса Холдинг” ХХК “Тэрэлж” байгалийн эрдэст усаар ивээн тэтгэж дэмжин ажиллахаар болжээ. Ямартай ч Азийн чуулганд оролцогчид цангахааргүй болжээ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж