Ард түмнээсээ уучлал хүсч, хариуцлага хүлээхийг шаардлаа | News.MN

Ард түмнээсээ уучлал хүсч, хариуцлага хүлээхийг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

Ард түмнээсээ уучлал хүсч, хариуцлага хүлээхийг шаардлаа

Ард түмнээсээ уучлал хүсч, хариуцлага хүлээхийг шаардлаа

Цагдан хорих ангид саатуулагдсан шүүгч эмэгтэй амь насаа алдсан хэргийн талаар хуульчдын төлөөлөл өнөөдөр /2019.02.27/ мэдээлэл хийлээ. Хуульчдын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ард түмнээсээ уучлал хүсч, хариуцлага хүлээхийг шаардсан юм.

Мэдээллийн эхэнд хуульч Д.Оросоо “Төрийн тусгай хамгаалалтын газар саатуулагдсан иргэн амиа алдсан асуудал нэг бус удаа гарлаа. Та бүхний санаж байгаагаар ЗТХЯ-ны удирдах ажилтан ажлын байран дээрээ балмад этгээдийн гарт амиа алдсан. Мөн дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдах албан тушаалтан ажлын байран дээрээ хутгалуулж биедээ гэмтэл авсан. Хамгийн сүүлд цэргийн алба хашиж байсан хоёр ч байлдагч амиа алдсан хэрэг гараад байна. Үүнээс харахад нийгмийг цочроосон цуврал хэргүүд ердийн үзэгдэл мэт гарах боллоо.

Үндсэн хуульд Монголын нийгэм хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байна гэж заасан. Дээрх хэргүүдээс харахад Монгол Улсын иргэн баталгаатай амьд явах ёстой гэсэн заалтыг зөрчиж буй юм. Өөрөөр хэлбэл иргэнийхээ үндсэн эрхийг хамгаалж чадахгүй “террорист” төртэй болчихлоо. Тиймээс хуульчдын зүгээс энэ үйл явдлыг чимээгүй ажиглаад өнгөрөхийг хүссэнгүй. Бидний зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрх хэргүүдэд анхаарлаа хандуулж, Монгол Улсын иргэний амь насыг хамгаалах чиглэлээр яаралтай хуралдаж, зөвлөмж гаргахыг хүсч байна” гэж ярилаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энэ хүн ч сэжигтний тоонд орох ёстой 2019-02-27 66.181.183.231

Сэжигтэй дээ.

Avatar

Энэ хүн ч сэжигтний тоонд орох ёстой 2019-02-27 66.181.183.231

Иймэрхүү юмыг дотор нь ажиллаж байгаа хүмүүс л зохион байгуулж чадна.

Avatar

Энэ хүн ч сэжигтний тоонд орох ёстой 2019-02-27 66.181.183.231

Энэ яаманд ажилладаг хүмүүс л иймэрхүү зүйлийг зохион байгуулж чадна.

Avatar

Болд 2019-02-27 202.179.31.124

Хууль хяналтын байгуулгын удирдалгыг солихгүй бол энэ бүгд хонгилын гарууд хийж байна, хонгилд хэн байгааг Нямкаа мэдэж байгаа таныг ард түмэн дэмжинэ

Avatar

Зочин 2019-02-27 64.119.19.229

ҮХ-нд хүн амьд явах эрхтэй гэсэн байдаг

Avatar

зочин 2019-02-27 203.91.118.247

ХХБ-ны Мафи-н захиалгаар хийж байгаа ажил ,,, хэдэн халтар төгрөгөөр хийж байгаа ажил,,,Нямдорж гэдэг Монгол төрд хэрэгтэй зайран байна аа,
С.Зоригийн хэргийн үнэн мөнийг олж чадах ганц хүн шүү дээ, Тэгээд Нямдоржийг зайлуулах гээд байгаа юм байх даа

Avatar

Хуульч. 2019-02-27 150.129.141.163

ЭНЭ ХУУЛЬЧИД ГЭЭД БАЙГАА ЭТГЭЭДҮҮД ЧИНЬ НӨГӨӨ Л ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН ТАЛЫНХАН БИШ ҮҮ.АН НАМЫГ ДАГАЖ ДАЛДГАНАСАН ХҮМҮҮС ХАРАГДАНА БИЛЭЭ.

Avatar

Зочин 2019-02-27 66.181.182.101

Нямдорж хууль зүйн сайд 20 жил хийхэд Монголын нийгэм дэх гэмт хэргүүд улам зэрлэг боллоо. Нямкагийн толгойлдог төрийн шоронд хүн алчихаад амиа хорлосон гээд байгаа юмуу Амиа хорлосон ч бай, алсан ч бай тэнд хүн үхэх ёсгүй шүү дээ. Нямдорж огцроочээ. Монголын хуулийн систем Нямдоржийн үед ялзраад хүн үхүүлдэг, алдаг хамгийн доод цэгтээ туллаа. Монгол Улсын Үндсэн хуулинд Хүн амьд явах эрхтэй гэж заасан Нямдоржийн байгууллага зөрччихлөө. Нямдорж огцор.

Avatar

Зочин 2019-02-27 66.181.171.34

Нямдоржийг хичнээн ч жил муулцгаав даа. Тэгээд муулдаг эрүүнүүд нь хувхайраад, Нямдорж гэдэг бут улам л соёолоод байдаг. Ямар нэгэн юм хамаатуулаад л хусчих санаатай. Нямдорж шиг хүмүүс төрд мөн ч хэрэгтэй дээ. Муулаад байгаа хүмүүс өөрсдөө мундаг бай л даа. Далдаас л сүрхий бичих юм. Ил гараад би энийг бичсэн гээд хэлчихээч. Хулчгар Оркууд.

Avatar

Zochin 2019-02-27 64.119.26.114

Nyamdorj ogtzoroo boloosh de .

Avatar

Ц.Нямдорж 2019-02-27 202.9.43.193

Намайг ажлаа өг гэж байгаа бол шал өөр зорилготой, өөр асуудал хурц хэлбэрээр илэрч гарч ирж дугуй эргэчих гээд байгаа учраас тэрнээс өрсч, далимдуулж байгаа зүйлүүд бий.

Avatar

Зочин 2019-02-27 66.181.182.101

Нямдорж хууль зүйн сайд 20 жил хийхэд Монголын нийгэм дэх гэмт хэргүүд улам зэрлэг боллоо. Нямкагийн толгойлдог төрийн шоронд хүн алчихаад амиа хорлосон гээд байгаа юмуу Амиа хорлосон ч бай, алсан ч бай тэнд хүн үхэх ёсгүй шүү дээ. Нямдорж огцроочээ. Энэнээс илүү яаж ялзрах юм. Монголын хуулийн систем Нямдоржийн үед ялзраад доод цэгтээ туллаа. Монгол Улсын Үндсэн хуулинд Хүн амьд явах эрхтэй Нямдоржийн байгууллага зөрччихлөө.

Avatar

Зочин 2019-02-27 66.181.171.34

Нямдоржийг хичнээн ч жил муулцгаав даа. Тэгээд муулдаг эрүүнүүд нь хувхайраад, Нямдорж гэдэг бут улам л соёолоод байдаг. Ямар нэгэн юм хамаатуулаад л хусчих санаатай. Нямдорж шиг хүмүүс төрд мөн ч хэрэгтэй дээ. Муулаад байгаа хүмүүс өөрсдөө мундаг бай л даа. Далдаас л сүрхий бичих юм. Ил гараад би энийг бичсэн гээд хэлчихээч. Хулчгар Оркууд.

Avatar

мм 2019-02-27 103.14.36.18

Тэмүүжингийн үед хуулийн салбар сайжирч шинэчлэгдэж байсан сан…

Avatar

Зочин 2019-02-27 66.181.182.101

Нямкагийн хосгүй хүмүүс гэж томилсон Шоронгийн даргатай шоронд хүн амиа алдаж. Тэр хүн сэтгэл санаа нь хүнд болоод өөрөө үхчихсэн гэж Нямка дүгнэжээ. Албан дүгнэлт нь гараагүй гээ биз дээ. Нэг өрөөнд 10 гаруй жил ажилласан гэхээр Нямка хувийн өс хонзонтой байсан уу? Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх гээд тэр эмэгтэй залуудаа тоогоогүй болохоор баригдсан дээр нь Нямка нухуулаа юу. Сандал, ширээнээсээ зуураад үхлээ юу Нямка? Ажлаа өг, хариуцлагаа хүлээ Нямка.Монголд чадалтай залуу хуульчид байна

Avatar

ОРОСОО ГЭЖ ХӨГИЙН АМЬТАН ШАЛИХГҮЙ ХОРЧИН БДГ 2019-02-27 103.212.116.31

Мэдээллийн эхэнд хуульч Д.Оросоо “Төрийн тусгай хамгаалалтын газар саатуулагдсан иргэн амиа алдсан асуудал нэг бус удаа гарлаа.

Avatar

Зочин 2019-02-27 202.131.245.243

хуульч Д.Оросоо урьд нь ардын хүүхдийн төлөө яагаад ингэж дуугарч байгаагүй юм бэ?

Avatar

Зочин 2019-02-27 66.181.171.34

Мөнгө өгөхгүй юм чинь яаж дугарах юм бэ.

Avatar

Зочин 2019-02-27 203.91.118.247

Энэ удаа Оросоо овоо мөнгөөр дугарч байгаа гэсээн

Avatar

Зочин 2019-02-27 112.72.8.90

Сайн ч муу ч энэ хүн Монгол улсын эргэлзээтэй бүх хэргийн амьд гэрч хаа хамаагүй зүйлээр огцруулах асуудлыг хийж болохгүй юмаа. Тэртэй тэргүй асуудлаа өөрөө шийднэ.

Avatar

Зочин 2019-02-27 202.9.43.193

манан үхтлээ айж байна , нямдоржоос

Avatar

Зочин 2019-02-27 66.181.182.101

Энэ чадваргүй Нямка өвөө Зоригийн хэргийн ажлын хэсгийг тарааж, хувийн ашиг сонирхлын зөрчил 20 жил сайд хийхдээ гаргалаа. Орондоо хууль засаж хууль зөрчиж ажлаасаа халагдаж байсан Нямка яаж Хууль сахиулах дээд байгууллага Хууль зүйн яамны сайд хийх вэ дээ. МАН-д өөр хуульч хүн байдаггүй юмуу? Боловсон хүчин байхгүй хөгийн МАН бэ Ха Ха Ха. Нямкагаа зайлуулахгүй бол МАН 2020 онд будаа. Нэг ч хүн санал өгөхгүй. Өчнөөн хүн Нямкагийн мэдлийн байгууллагад зүй бусаар амиа алдлаа. Одоо болоо ш дээ.

Avatar

erh chuluu. 2019-02-27 202.9.45.142

nyamdorjoo odoo zailj uz tsag chini bolloo.

Avatar

Зочин 2019-02-27 202.131.245.243

Авилгач шүүгч эрх чөлөө хүсээ юу?

Avatar

Зочин 2019-02-27 66.181.182.101

Авилгач шүүгч гэж нэрлээд өмгөөлөгч эмэгтэйг Нямкагийн бүлэглэлэл шорондоо алчихаад гүтгээд байгаа биздээ. а******н Нямка одоо хэнийг а**х нь юэ? Ажлаа өгөөч. Хүрэлсүх наадхаа огцруулаад өөр чадалтай хуульч тавиач. Угаасаа орондоо хууль засаж хууль зөрчиж байсан хүн Хууль сахиулах дээд байгууллага Хууль зүйн яам толгойлох нь бухруу. Үнэхээр сахилга хариуцлага, шударга бай гээд Занданшатар яриад байгаа юм бол энэ Нямдоржоос эхлээчээ.

Avatar

Зочин 2019-02-27 202.131.245.243

Өмнө нь энгийн ардууд хүүхдүүд зөндөө л үхэж байхад энэ Цуламдоржийн авилгач хуульч нар аа гэж дуугарч байх нь яасан юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж