ЛеБрон Жеймс НБА-н бүх цагийн үеийн ТОП-10-д багтсан цорын ганц тоглогч болов | News.MN

ЛеБрон Жеймс НБА-н бүх цагийн үеийн ТОП-10-д багтсан цорын ганц тоглогч болов

ЛеБрон Жеймс НБА-н бүх цагийн үеийн ТОП-10-д багтсан цорын ганц тоглогч болов

ЛеБрон Жеймс НБА-н бүх цагийн үеийн ТОП-10-д багтсан цорын ганц тоглогч болов

НБА-н талбайд өнгөрсөн мягмар гаригт явагдсан Лос-Анжелес Лейкерс болон Мемфис Гриззлис багуудын тоглолтын үеэр түүхэн амжилт тогтоогдов. Уг тоглолтод Лос-Анжелес Лейкерс багийн тоглогч Л.Жеймс карьерынхаа 8525 дахь оновчтой дамжуулалтаа өгсөн. Ингэснээр Л.Жеймс НБА-н түүхэнд оновчтой дамжуулалт болон авсан оноо гэсэн хоёр үзүүлэлтээр бүх цаг үеийн ТОП-10-д багтсан анхны бөгөөд цорын ганц тоглогч болжээ.

Түүнээс өмнө НБА-н түүхэнд дээрх хоёр үзүүлэлтээр хоёулангаар нь бүх цаг үеийн ТОП-10-д багтсан тоглогч байгаагүй юм. Одоо тоглож буй тоглогчдоос К.Пол оновчтой дамжуулалтаараа ТОП-10-д багтаж байсан бол Л.Жеймс өчигдрөөс эхний аравт багтлаа. Мөн өчигдрийн тоглолтод Л.Жеймс 24 оноо, 12 самбар, 11 оновчтой дамжуулалт өгч карьерынхаа 79 дэх трибл даблиа хийснээр бүх цаг үеийн 5-д орж ирсэн байна.

НБА-н бүх цаг үеийн оновчтой дамжуулалтын ТОП-10 тоглогч

  1. Ж.Стонктон – 15806
  2. Ж.Кидд – 12091
  3. С.Нэш – 10335
  4. М.Жексон – 10334
  5. М.Жонсон – 10141
  6. О.Робертсон – 9887
  7. А.Томас – 9887
  8. К.ПОЛ – 9061
  9. Г.Пэйтон – 8966
  10. Л.ЖЕЙМС – 8535

НБА-н бүх цаг үеийн оноо авалтаар тэргүүлэгч ТОП-10 тоглогч

  1. К.Абдул-Жаббар – 38387
  2. К.Мэлоун – 36928
  3. К.Брайнт – 33643
  4. М.Жордан – 32292
  5. Л.ЖЕЙМС – 32162
  6. У.Чембрерлайн – 31419
  7. Д.НОВИЦКИ – 31340
  8. Ш.О’Нил – 28596
  9. М.Мэлоун – 27409
  10. Э.Хэйс – 27313

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж