БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод болж байгаа билээ. Хойд Солонгосын удирдагч хуягласан галт тэргээр Пёньянаас Ханой хүртэл 70 цаг явж, Вьетнамд очжээ.
Олон цагийн урт аяллын дундуур түүний галт тэргээ түр зогсоон тамхилсан дүр зураг хэвлэлүүдийн дуранд өртжээ. Японы “TBS” сувгийн зураглаач Хятадын өмнөд хилийн Наннинь өртөөнд зогсон тамхилж буй түүний дүр зургийг буулгасан байна. Бичлэг дээр Ким Жон Уны дүү Ким Ёо Жон бүсгүй үнсний савыг нь барьж ахдаа үйлчилж байгаа нь харагджээ. Ким Ёо Жон нь ахынхаа шадар туслахуудын нэг бөгөөд Хөдөлмөрчдийн нэгдсэн намд албан тушаал хашдаг нэгэн юм.
Эх сурвалж: time.com
Холбоотой мэдээ