Энэтхэгийн засгийн газраас “Энэтхэгийн газар нутагт маш олон тооны цэргийн албан хаагч үрэгдсэн халдлага боллоо” хэмээн мэдээлжээ. Үүнээс үүдэн Кашмир дахь Энэтхэгийн цэргийн хуаран онцгой байдал зарласан байна. Цөмийн зэвсэгтэй эдгээр орнуудын хувьд асар хурцадмал байдал үүсээд байгаа билээ. Энэтхэг улс Пакистаныг өөрийн бүс нутагт халдсан хэмээн буруутгаж буй ч Пакистан үүнийг үгүйсгэсээр байгаа юм.
1947 оны аравдугаар сард Энэтхэг, Пакистаны анхны дайн Кашмирт хоёр сар үргэлжилсэн бол 1965, 1971, 1999 онд тус тус дахин зэвсэгт тулаан болж байжээ. 2001 оны аравдугаар сард Энэтхэгийн засгийн газар Кашмирт халдлага үйлдэж, 38 хүн нас барснаас хоёр сарын дараа Дели хотод халдлага болж, 14 хүн нас барсан аж. Харин 2016 онд гурван удаагийн халдлагын улмаас 25 цэрэг амь насаа алджээ. Уг зэвсэгт мөргөлдөөний гол учир нь Энэтхэг, Пакистан хоёр улс Кашмирийг өөрийн удирдлагадаа авах гэсэн зорилгоос үүдсэн байна.
Энэтхэг, Пакистан хоёр улсын хоорондын цэргийн зэвсэгт мөргөлдөөн өнөөдрийг хүртэл Кашмирт үргэлжилсээр буй юм. Үүний уршгаар 1971-2019 он хүртэл нийт гурван арми буюу 100 гаруй цэргийн амь үрэгджээ. Олон жилийн турш өдөр, шөнөгүй буун дуу тасралтгүй үргэлжилж, олон мянган энгийн иргэн болоод цэргийн халуун амь үрэгдсээр байгаа аж.
Пакистаны засгийн газраас “Энэтхэг Пакистаны хүн ам ихээр төвлөрсөн газарт агаараас цохилт өгөхөөр төлөвлөсөн байж болзошгүй” хэмээн болгоомжилж байна хэмээн ВВС агентлаг мэдээлжээ.
Б.МӨНХЦЭЦЭГ