Амиа алдсан бүсгүйн хэрэгт найзуудыг нь сэжиглэж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.14-нд нийтлэгдсэн

Амиа алдсан бүсгүйн хэрэгт найзуудыг нь сэжиглэж байна

Энэ сарын 12-ны  өдөр манай улсын иргэн О нь суралцаж байсан Малайз улсын олон улсын их сургуулийн дотуур байрныхаа цонхоор унаж, нас барсан байдалтай олджээ. Талийгаач нь 29 настай, сургуулийнхаа дотуур байранд гурван монгол эмэгтэйн хамтаар өрөөндөө амьдардаг байсан байна  Хэрэг гарахын өмнө тэд хоорондоо маргалдсан байж болзошгүй гэж Малайз улсын цагдаагийн байгууллага үзэж, хамт амьдарч байсан гурван монгол оюутныг саатуулан байцаалт авч эхэлжээ.

Одоогоор талийгаачийн  гэр бүлийнхэн  Малайз улсад очсон байна. Гадаад хэргийн яамнаас талийгаачийн гэр бүлд мөнгөн болон бусад тусламжийг одоохондоо үзүүлээгүй гэдгээ Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.  Харин Бангкок дахь Элчин сайдын яам болон Малайзад суугаа Өргөмжит консулынхан байцаагдаж байгаа гурван монгол оюутанд орчуулагч олох, хуулийн зөвлөгөө өгөх зэргээр тусалж байгаа юм байна.  

Д.УЛАМБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж