Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкийг анх 21 гишүүн орны бүрэлдэхүүнтэй байгуулж байв.
Хятадын санаачилсан Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкинд Тайванийг гишүүнээр элсүүлэхээс татгалзжээ. Тайвань нь тусгаар улсын хувиар Азийн банкинд нэгдэхийг хүссэн аж. Гэтэл Бээжин Тайванийг ирээдүйд зохистой нэрийн дор Азийн банкинд элсэх боломжтой хэмээсэн байна. Энэ нь Бээжин Тайванийг Хятадын нэг хэсэг хэмээн үздэгтэй холбоотой юм. Харин Тайваний эрх баригчид шударга ёс, тэгш эрхийн дагуу Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкинд гишүүнээр элсүүлэхийг Хятадаас шаардаж байгаа аж.
Хятадын санаачлагаар өнгөрсөн аравдугаар сард байгуулсан Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкинд өдгөө 40 гаруй орон гишүүнээр элсээд буй. Тус банк нь Азийн эрчим хүч, тээвэр, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС