Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр эхэлсэн ч хойшлогдлоо.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон гэж үзлээ. Иймээс уг хуралдааныг ирэх гуравдугаар сарын 18-ний 10.00 цаг хүртэл хойшлуулав.

Б.Махбалыг шүүх хурал эхэллээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагаас /2019.02.27/ Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Махбалд холбогдох хэргийн гэм бурууг шийдэх шүүх хурал эхэллээ.

Хэргийг сануулахад, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны наймдугаар сард цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа билээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж