Нүүрсийг шороон замаар тээвэрлэсээр байна

Хуучирсан мэдээ: 2015.04.14-нд нийтлэгдсэн

Нүүрсийг шороон замаар тээвэрлэсээр байна

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замыг өнгөрсөн жил “Эрдэнэс Монгол” ТӨХК өөрийн мэдэлдээ авах шийдвэр гарсан билээ. Харин тус замаар нүүрс тээвэрлэдэг компаниуд тонн тутамд нь 1,25 ам.доллар төлөх ёстой байсан. Тиймээс нүүрс тээвэрлэгч компаниуд хэт өндөр үнэтэй байна гэсэн шалтгаанаар засмал замаар биш шороон замаар тээвэр хийж, тэр нь хэт их тоосжилт үүсгэн байгаль орчныг сүйтгэж байсан юм. Тиймээс шадар сайд У.Хүрэлсүх тонн тутмынх нь үнийг 1 ам.доллар болгох үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгч, нүүрс тээвэрлэгч компаниудтай тохиролцоонд саяхан хүрсэн.

Гэсэн хэдий ч энэ байдал одоог хүртэл өөрчлөгдөөгүй, нүүрс тээвэрлэгчид нь буцаад шороон замаар нүүрсээ тээвэрлэж эхэлсэн талаар эх сурвалж хэлж байгаа юм. Харин ингэж 0,25 ам.доллар, албан тушаалтнуудын үл ойлголцолоос болж байгаль орчин сүйдсээр байна.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж