ТЭСО корпораци дараагийн томоохон бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

ТЭСО корпораци дараагийн томоохон бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ

ТЭСО корпораци дараагийн томоохон бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ

Хотод ойр, байгальд ойрхон байрлах “Family First” уриатай PALMSPRINGS төслийг  төслийг ТЭСО корпорацын барилгын салбар компани болох Тэсо Пропертис хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төсөл нь айл гэрийн хувийн орон зай, ая тухыг бүрдүүлсэн House villa, технологи, үл хөдлөх гээд бүхий л салбарт тренд болон яригдах болсон sharing economy шийдлийг багтаасан өмчлөлийн хаусаа түрээслүүлэх боломж бүхий Lodge villa, гэр бүлийн гишүүн бүрт зориулсан цогц үйлчилгээтэй Clubhouse-аас бүрдэнэ.

Хотхон, нэгж барилга, деталь функц бүртээ гэр бүлийн Аз жаргал, Амар амгалан, Эрүүл энхийг эрхэмлэн төлөвлөлтөө хийлээ.

Сүхбаатарын талбайгаас баруун урагшаа 21 км зайд, Богдхаан уулын өвөрт үзэсгэлэнт байгаль, цэнгэг агаарт халуун орны амьдралын хэв маягийг санагдуулахуйц архитектурын шийдлийг тусгасан.

Жилийн дөрвөн улиралд мөнх ногоон байх дал модон цэцэрлэг, дорнын уламжлалт халуун рашаан, гэр бүлийн интертэймент төв, мини маркет, хоол ундны үйлчилгээ, хувийн оффис, хурлын өрөө, эвент заал зэргийг цогцоор нь шийдсэн нь төслийн давуу тал юм.

Уг төслийн гол онцлог нь сэрүүн бүсийн уулын цэнгэг агаарыг халуун орны амьдралын хэв маягтай хослуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж