Хойд эхийнхээ хавиргыг хугалсан хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

Хойд эхийнхээ хавиргыг хугалсан хэрэг гарчээ

Хойд эхийнхээ хавиргыг хугалсан хэрэг гарчээ

Хойд эхийнхээ хавиргыг хугалсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо Баянголын гудамжинд оршин суух хаягтай, 49 настай эмэгтэй Э-г түүний хамтран амьдрагчийн хүү 23 настай А нь өшиглөж, зодож хавиргыг нь хугалсан хэрэг бүртгэгджээ. Энэ мэтчилэн цагдаагийн байгууллагад архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн гишүүдтэйгээ маргалдаж хүч хэрэглэх, үл ялих зүйлээс болж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэргийн тоо буурахгүй байна.

Тухайлбал, цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага хоногт 150-200 бүртгэгдэж байгаа аж. Энэ тоо нь нийслэлийн хэмжээнд харьцангуй өссөн үзүүлэлт бөгөөд дуудлага мэдээллийн гол шалтгаан нөхцөлийг архидан согтуурснаас үүдэлтэй гэж албаныхан мэдээлж буй юм. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж