100 айлын барилгын захыг 2022 он гэхэд бүрэн нүүлгэж дуусна | News.MN

100 айлын барилгын захыг 2022 он гэхэд бүрэн нүүлгэж дуусна

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

100 айлын барилгын захыг 2022 он гэхэд бүрэн нүүлгэж дуусна

100 айлын барилгын захыг 2022 он гэхэд бүрэн нүүлгэж дуусна

Цэвэр, тохитой орчинд амьдрах хүсэл иргэн бүрт бий. Гэвч Монгол Улсын нийслэл Улаанбаатарын хойморт барилгын материалын зах ажиллаж, замын түгжрэл, хөрсний бохирдол, тоосжилтын уурхай болсоор байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2018 оны нэгдүгээр сарын 24-ний хурлаар "100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах" тогтоол гарч, улмаар тус захыг гурван үе шаттайгаар нүүлгэхээр болсон. Гэвч нийслэлийн төв цэгээс холгүй орших 100 айл дахь барилгын материалын зах одоог болтол ажилласаар байна.

Тус захад өчигдөр /2019.2.26/ 17.00 цагийн үед очиход хөл хөдөлгөөн ихтэй, авто зам битүү түгжрэлтэй байлаа. Явган хүний замаар тортой, хайрцагтай ямар нэгэн эд зүйл барьсан хүмүүс болгоомжтой гэгч нь зөрнө. Замын баруун эгнээнд байрлах барилгын материалын дэлгүүрийн худалдагчаас захыг нүүлгэх асуудлыг хэрхэн хүлээн авч байгааг асуухад “Захыг тэр чигт нь нүүлгэвэл дагаад л нүүнэ. Даанч бидний очих газар дэд бүтэц муутай гэж сонссон. Энэ захад олон мянган хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг.  Тийм газар очвол орлого буурч, олон хүний амьжиргаа хүндэрнэ. Нүүлгэх асуудал одоохондоо намжим байгаа болохоор ажлаа хийцгээгээд л байгаа” гэсэн юм. Түүнчлэн “Энэ захыг нүүлгэнэ гэж юу байх вэ. Олон мянган хүн олон жилийн туршид энд ажиллаад амьдраад болоод ирсэн юм. Дулааны улиралд бидний борлуулалт идэвхждэг. Тиймээс яг одоогоор нүүмээргүй байна” гэх хүн ч байсан юм.

100 АЙЛД 6000 ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулгаас дараах тодруулыг авлаа.


-100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажил эрчимтэй эхэлсэн ч нам жим боллоо. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

-Ажлын хэсгийн ахлагчаар жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Энэ хугацаанд 100 айлд үүссэн асуудлыг нэлээд судалж, танилцуулж, одоогийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах тал дээр төлөвлөгөө боловсруулсан. Ингээд гурван үе шаттайгаар захыг нүүлгэхээр болсон. Нэгдүгээр шатны ажил дууссан. Иргэд, бизнесийнхэнтэй уулзаж, газар дээр нь ажиллах, шинжилгээ хийх зэрэг нь үүнд багтаж байгаа. Үүний дүнд нийслэлийн 2018 оны төсвийн хэлэлцүүлэгт 100 айл орчмын замыг өргөтгөн, явган хүний замыг шинэчлэх, автозогсоолыг шийдэх ажлын зураг төслийг хийсэн. Ингээд 2019 оны дөрөвдүгээр сараас зам, тохижилтын ажлыг эхлүүлэхээр болсон. Энэ нь хоёрдугаар шатны ажилд тооцогдох юм.

100 айлд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн агуулах, жижиг дунд үйлдвэрийг хотын төвөөс гаргах ажил байгаа. Налайх дүүрэгт Эрээн- Замын-Үүд, Эрээн-Чойр чиглэлд явах автозам болон төмөр зам байдаг тул тэнд дээрх газруудыг төвлөрүүлэх юм. Налайхыг аж үйлдвэр, технологийн парк болгох энэ ажил олон жилийн өмнөөс яригдсан. Тус паркийн хөрөнгө оруулалтын ажлыг нийслэлээс түргэвчлүүлж, зам, тог цахилгааны асуудлыг шийдвэрлээд, ажил үргэлжилж байгаа.

-Тус захад хэдэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна вэ. Эдгээр аж ахуй нэг нүүлгэх асуудлыг хэрхэн хүлээн авч байна вэ. Бизнес эрхлэгч дунд дэд бүтэц сайн хөгжөөгүй газарт очмооргүй байна гэх хүн ч байсан?

-100 айлд 1600 гаруй лангуу, гадуур худалдаа эрхэлж байгаа иргэд, тээвэрлэлт хийж байгаа жижиг дунд оврын тээврийн хэрэгсэл, үйлдвэр зэрэгт давхардсан тоогоор 6000 орчим хүн өдөр бүр ажиллаж байна гэсэн тоо гарсан. Мөн энд хоёр сургууль, цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Иргэний бүртгэл мэдээллийн төв зэрэг иргэдийн төвлөрөл бий болгож байгаа төвүүд байгаа. Энд байрлаж байгаа хоёр сургууль, цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдэд судалгаа явуулсан.

 Судалгаагаар хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ стандартаас өндөр хэмжээтэй гарсан. Энэ нь орчны бохирдолтой шууд холбоотой гэсэн дүгнэлт ч гарсан.

Анх бизнес эрхлэгчтэй уулзахад буруу ташаа ойлголттой байсан. Бид бизнес эрхлэгчид эндээс нүүснээр ямар боломжтой болохыг тайлбарлаж, ойлгуулж байгаа. Нүүлгэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэх энэ ажил 2018 оноос 2022 он хүртэл үргэлжлэх юм. Тиймээс 2022 он гэхэд Налайхын аж үйлдвэр, технологийн паркын асуудал жигдэрсэн байна. Ямар ч байсан энэ ажлын ард гарна.

-Барилгын материалын захыг нүүлгэх ажилд хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?

-Зам нь 1.4 метр, дөрвөн эгнээтэй, явган хүний болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй байх зураг төсөл гарсан. Замын ажилд гурав гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Замын уулзвар бүрийг үргэлжлүүлэн зам тавих, агуулахуудыг нүүлгэж, газрыг чөлөөлөн дахин төлөвлөлтийн дагуу хувийн хөрөнгө оруулалтаар орон сууц барих ажил дараагийн шатанд багтаж байгаа. Үүнд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Нийслэлийн зүгээс энэ ажлыг бодлогоор дэмжих юм.

Зураг төслийн дагуу тавих замд хашаа байшин орж байвал тэдгээрийг чөлөөлөх ажил нийслэлийн төсөвт суугдаж байгаа. Харин дахин төлөвлөлтөд орох хувийн компаниуд өөрсдийн газарт багтаж байгаа хашаа, байшинг чөлөөлөхдөө өмчлөгчтэй нь тохирох, байр өгөх зэргээр хоорондоо тохирч гэрээ хийх асуудал байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-27 43.242.243.233

Nuulge nuulge hedii boltol amidrah gj zutgej bn gsn ugend uyarch suuhiin.ene buh zah hudaldaanii tuwuudiig hotiinho zahruu nuulge zorigtoi ch hudul. Chadal n bgd ochood ajilaad amidad yawbal ter chadahgu bol hohino.

Avatar

Зочин 2019-02-27 66.181.180.150

Manaid tur bhguishdee yu yriad bgn dahiad 4 jil darga hiimeer bna gesen ug umuu ahhahaha

Avatar

Зочин 2019-02-27 103.26.195.122

Наад дарваак чинь дараа жил сонгуулаар хеегдеед явчихна юун 2022 он кккккк

Avatar

Kkk 2019-02-27 43.242.243.6

Yag gargaach chadahiimuu harii l daa kkk

Avatar

Зочин 2019-02-27 202.170.68.38

Зургийн үзүүлээч

Avatar

100 2019-02-27 202.179.25.45

энэ хүн юу яриад байнаа . Нүүлгэх гэж байн 2 дахь шат нь замыг өргөтгөнө, явган хүний зам авто зогсоол хийнэ гэж ярих юм . Нүүлгэсний дараа бүх юмыг шинээр хийнэ гээд баахан мөнгө төсөвлөсөн байх юм . Тэр 2 дахь шат гээд байгаа нь мөнгө идэх бас нэг арга уу ????? шатлаад байх юу байнаа Шууд л гаргах ажилаа эхлэх хэрэгтэй биз дээ

Avatar

Зочин 2019-02-27 43.228.131.45

Нийслэлээс ажлын хэсэг гарах ч багадана Төрийн хэмжээнд ажлын хэсэг гарах хэрэгтэй??? Барилгын яамнаас нгэх мэт??? ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ??? ХАМГИЙН ЗОВЛОНТОЙ ГАЗАР ТҮГЖРЭЛ?? ЗАВААН БАЙГАА?? ХЭРҮҮЛ ?? УУР УЦААР?? х***а НАР ГЭХ МЭТ ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭЭЧ ЭЭ 2022 он гэдэг бол шал худлаа??? 20 жилийн дараа сонсогдож байна?? Төр анхаарах ёстой?????

Avatar

Зочин 2019-02-27 43.228.131.45

Нийслэлээс ажлын хэсэг гарах ч багадана Төрийн хэмжээнд ажлын хэсэг гарах хэрэгтэй??? Барилгын яамнаас нгэх мэт??? ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ??? ХАМГИЙН ЗОВЛОНТОЙ ГАЗАР ТҮГЖРЭЛ?? ЗАВААН БАЙГАА?? ХЭРҮҮЛ ?? УУР УЦААР?? х***а НАР ГЭХ МЭТ ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭЭЧ ЭЭ 2022 он гэдэг бол шал худлаа??? 20 жилийн дараа сонсогдож байна?? Төр анхаарах ёстой?????

Avatar

Зочин 2019-02-27 139.5.219.236

Тор томор нуурээ гаргаачээ

Avatar

Зочин 2019-02-27 202.131.245.125

Хурдан нүүлгэх хэрэгтэй шдээ

Avatar

Зочин 2019-02-27 88.20.47.1

Аа ГАНДАН!!?

Avatar

Зочин 2019-02-27 66.181.160.22

Манай төрийнхөн үнэн сонин улс юмаа. 4 жилээр сонгогдог мөртлөө 3 жил нв судалгаа хийчихнэ. Дараагийн бүрэлдэхүүн нь гарч ирээд нөгөө ажлаа таг мартан шинэ юмны судалгаа хийж эхэлнэ. Уул шугамандаа бол дараа оны 5-р сарын 20-ны өдрөөс хоёр талынх замыг ухаж хаагаад л хамаг ажил дуусна ш дээ. Хот л юм бол 1,5 сая хүнийхээ төлөө шаардлагатай бүхнээ хийхгүй бол гуйсаар явтал чинь нас чинь хүрэхгүй.

Avatar

eleg eleg 2019-02-27 62.210.157.133

2020 ond chi gudamjind sh dee yu yariad bn dvv kkkk

Avatar

asdfasdf 2019-02-27 45.72.152.177

нүүлгэж ядаад байх юу байхав дэ үл хөдлөх хөрөнгийн татварыг суга нэм яанада алга болоод өгнө гэр хороолол ч хамаагүй газрын татвар суга нэм хөдөөнөс ирж суурьших нь багасна байгаа нь буцаад явна

Avatar

Харах царайны шуналын тулам муухай залуу 2019-02-27 103.212.116.31

Удмаараа шуналын тулам, албан тушаалын хэнээтэн болчих гэж

Avatar

mongol 2019-02-27 103.229.177.50

nuulgeed herggyu ee

Avatar

Hud hud 2019-02-27 103.214.108.213

100 ailiig nuulgene gej shaachaad unendee bol zgr uildver aguulahiig ni nuulgene chihshig. Ee muusain hulgaichuud 100 ailiihniig nuulgeh zorig alga. 2020 ondoo yaj songogdohoo bodood heden hudlaa s** nar. Surtei nertei jul ajil bna. Uhsen nuulgeh. Chinii zorig hurehgui bn jijig talhaa

Avatar

иргэн 2019-02-27 103.26.193.208

Хэн хэн нь ойлгож хотоос хол нүүлгэх нь зөв. Бохирдол, түгжрээ, авар осол, хулгай гээд олон юм байнашүүдээ. Бүгдээрээ ойлгоцгоож биенээ дэмжиж өөрсдөө сайхан орчинд ажиллаж, бусдад тус дэм болцгооё л доо . Дүүрэг бүрд барилгын хүнсний гэх мэт захууд байвал зохино. Хурдан нүүгээрэй, нүүлгээрэй. Амжилт хүсье.

Avatar

zochin 2019-02-27 202.179.26.237

Emnelegiin orching yaraltai tohijuulj, shilmuust mod, gatsuur suulgaval. Ter haviig sain tsetserlegjuuleerei. Bitgii shavaaraldsan betonon shirenge bolgooroi doo!

Avatar

Зочин 2019-02-27 66.181.180.123

жижиг талх минь тэгж л нэг узээрэй дээ

Avatar

100 айл 2019-02-27 203.217.139.226

100 айлын барилгын захыг маш хурдан нүүлгээч ээ. энд хотын төвд бохирдол гаргаж байгаа хамгийн том уурхай энэ шүү дээ. МАН нийслэлийг удирдаж байгаа биз дээ Үүнийг хийж чадвал МАН нэр хүнд дээшлэх байх … Харин чадах эсэхийг харна даа Учир нь МАН-ны газрын наймаачидтай 100 айлын барилгын зах сүрхий холбоотой доо

Avatar

gana 2019-02-27 202.55.191.205

mash zuv hurdan nuulgeh heregtei

Avatar

10 р хорооны иргэн 2019-02-27 103.111.68.3

Одоо нүүлгэх цаг нь болсон арай о дэндлээ утаа тоос шороо гээд хэцүү хэцүү

Avatar

зочин 13 2019-02-27 202.9.42.255

ОЙР ЗУУР ЮМ АВАХ ГЭЭД НАЛАЙХ ЯВНА ГЭДЭГ МАШ ХЭЦҮҮ БОЛНО,,ТЭХЭЭР ЭНД ДҮНЖИНГАРАВ ХАЬД Ч ЮМУУ БИГ,,ГЕРМЕС ШИГ ТОМ ХУДАЛДААНЫ ТӨВ БАРЬЧААД ДАРАА НЬ ЭНЭ ХҮМҮҮСЭЭ ТИЙШ НЬ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ,,ТӨР БАНК ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХАМТРААД ХИЙХ ШААРДЛАГАТАЙ,,ЧАДАХГҮЙ БОЛ ЭРЭЭНД ОЧООД ТЕНДЭР ЗАРЛАЧИХ,,х***а АХ ДҮҮ НАР 6 САРЫН ДОТОР ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ТӨВ БАРИАД ӨГНӨ,,ЖИНХЭНЭ КОНЦЕСС ГЭДЭГ Л ТЭР БОЛНОДОО

Avatar

zochin 2019-02-27 68.148.158.2

Hujaa nar neg 7 honogiin dotor bairina shuu.

Avatar

Зочин 2019-02-27 124.158.94.88

ugaasaa BIG, germes ntr geed oir zuuriin barilgiin material avchih gazar zunduu l baigaa shuu dee. 100 ailiig hurdan nuulgeh heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж