Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан шүүгчийн нууцлаг үхэл олны анхаарлыг татаж байна. Салхитын мөнгөний ордод үйл ажиллагаа явуулж байсан “Амин билигт” компанийн хуульчаар ажиллаж байсан, Монгол Улсын шүүхийн салбарт насаараа ажилласан гавьяат хуульч Л.Бямбааг АТГ-аас авлигын хэргийн хамжигч байж магадгүй талаар АТГ-аас мэдээлээд байгаа билээ. Талийгаачийн үхлийн талаар АТГ, ШШГЕГ болон ар гэрийнхний зүгээс өөр өөрсдийнхөө тайлбарыг өгөөд байгаа бөгөөд гэр бүлийнхэн нь амиа хорлоогүй гэж үзэж байгаа юм. Юутай ч нийгэмд хардлага дагуулсан энэ хэрэгт албаныхан болоод ар гэрийнхнийх нь зүгээс өгсөн тайлбарыг VS булангаараа хүргэе.
Ч.Жаргалбаатар
Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар
-Салхитын мөнгөний ордыг ашиглаж байсан ашиглагч нарын хоорондын маргаанаас үүдэлтэйгээр хууль хяналтын байгууллага тухайн маргааныг хянаж байх явцад их хэмжээний мөнгийг хээл хахуульд өгсөн болохыг тогтоосон. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөгөөний дагуу явуулж байсан. Мөрдөх байгууллагын хувьд талийгаачийг ажлын байр гэрт нь нэгжлэг хийн ноцтой баримтуудыг хураан авсан. Хураагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас талийгаачийг сэжиглэн 48 цагийн дотор баривчилсан. 48 цагийн хугацаа нь дуусаад бид авахаар очих үед харамсалтай үйл явдал болсныг мэдсэн. /news.mn/
Д.Дамдинцэрэн
ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга
Хорих ангийн дотоод журам цагдан хорих дотоод журамд биечилсэн хяналт тавьдаг. Тухайн хэрэг гарах мөчид ээлжийн хамгаалалтынхан бүрэлдэхүүнээрээ ажиллаж байсан. Хяналтын ажилтнууд, давхрын харуулууд ажилдаа хариуцлагагүй хандсан, эсвэл сонор сэрэмж алдсан байхыг үгүйсгэхгүй. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Өрөө бүрт хяналтын камер байдаг бөгөөд харуулын ажилтан 20-30 камерын төхөөрөмжид хяналт тавьдаг. Байршуулсан камер өрөөг бүхэлд нь харах боломж хомсхон байдаг. Мөн цагдан хоригдож буй этгээдийг цагдан хоригдох дотоод журамд зааснаар өөрийн өмсөж буй тухайн улирлын хувцастай нь оруулахыг зөвшөөрдөг. Уг хэрэг Бямба гаригийн орой 21.40 цагийн орчимд гарсан. Камерын бичлэгт талийгаачийн сэтгэл санааны байдалд анхаарал татахаар зүйл байгаагүй. /news.mn/
Р.Мөнхзул
Талийгаачийн бэр
Миний ээж яавч амиа хорлох хүн биш. Хамт олон, найз нөхөд нь мэднэ. Сүүлд сонсох нь ээ, ээжийг амиа алдахаас гурван цагийн өмнө гадуур байцаасан юм билээ. Нэг бол тэр хооронд шахаж дарамталсан, үгүй бол хоолонд нь элдэв зүйл хольсон байх гэж би хардаж байна.
...Хөрөнгөө тайлбарлаж чадахгүй болсон ганган чамин хүн биш. Хотын төвийн хуучин байрандаа энгийн даруухан амьдардаг, өөрөө ч энгийн хүн гэдгийг мэддэг хүмүүс нь хэлнэ. /newspress.mn сайтад өгсөн ярилцлагаас/
Б.БАТ
Холбоотой мэдээ