Б.Явуухулангийн шүлгээр дуулалт жүжиг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Б.Явуухулангийн шүлгээр дуулалт жүжиг бүтээжээ

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэсний 81 жилийн ойг угтан шат дараалсан олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Түүнийг нэг нь их найрагчид  зориулж СУИС-ийн харьяа Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Жамъян  түүний дууны шүлгүүдээс санаа аван дуулалт жүжиг  бичжээ. Их найрагчийн “Голоос хайртай амраг минь, Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа” хэмээх үгтэй “Би чамд хайртай ”дуунаас сэдэвлэн “Найрагчийн тухай найраглал буюу гэрэлтэй хүүхэн” гэсэн нэртэй дуулалт жүжгийг ирэх тавдугаар сард Завхан аймгийн Хөгжимт драмын театрт тавигдах аж.  Дашрамд сонирхуулахад Жамьян гуай дуулалт жүжгийнхээ хөгжмийг нь жил гаруй бичсэн байна.
Б.Цолмон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж