Нийслэлийн Засаг даргыг томилох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ ээлжит бус VII хуралдаан өчигдөр /2019.02.25/ боллоо. Өмнөх дарга С.Батболд хоёр жил гаруйн хугацаанд хотын мэрээр ажиллаад, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд чөлөөлөгдсөн билээ.
Үүнээс улбаалж, шинэ даргын төлөөх марафон хоёр сар гаруй хугацаанд С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын хооронд өрнөсөн юм.
Өчигдрийн хуралдаанд МАН-ын Удирдах зөвлөл болон тэргүүлэгчдийн зүгээс өмнө нь НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн бол энэ удаад ч мөн дахин нэр дэвшүүлсэн. Харин С.Мөнхчулууныг намын Удирдах зөвлөлийн шийдвэр болон бусад шийдвэрийг зөрчсөн гэж үзэн МАН-ын Хяналтын хороо авч хэлэлцэн, намаасаа хассан. Тиймээс тэрбээр өчигдрийн хуралдаанд бие даан нэр дэвшсэн юм.
Санал хураалтын дүнгээр гишүүдийн олонх буюу 25 төлөөлөгчийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргаар сонгогдсон. Тодруулбал, санал хураалтаар хүчинтэй 44 хуудас хүчингүй нэг хуудас НИТХ-ын дарга С.Амарсайханд 25 санал, С.Мөнхчулуунд 19 төлөөлөгч санал өгсөн байна.
Өмнө нь буюу нэгдүгээр сарын 16-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулууныг төлөөлөгчдийн олонхын дэмжлэг буюу 24 хүний санал авч, хотын даргад нэрийг нь дэвшүүлсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлалгүй буцаасан. Ерөнхий сайд түүнийг хотын даргаар батламжлахгүй гэдгээ яг нэг сарын дараа буюу энэ сарын 15-ны өдөр мэдэгдсэн юм. Албан бичигтээ шалтгааныг нь дурдаагүй байсан нь олон хүний анхаарлыг одоо ч татаж буй. Ерөнхий сайдын хувьд С.Мөнхчулууныг батламжлаагүй буцаасан нь улс төрийн зорилготой гэж хардах хүмүүс цөөнгүй бий.
Нэгэнт Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлаагүйгээс хойш холбогдох хуулийн дагуу НИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулан хотын даргын асуудлыг шийдэх үүрэгтэй. Энэ дагуу өчигдрийн хурал товлогдсон. С.Амарсайханыг Ерөнхий сайд батламжилж байж сая Улаанбаатар хотын захирагч болох учиртай. Харин Ерөнхий сайд НИТХ-ын тогтоолыг хүлээж авснаас хойш ажлын тав хоногийн дотор шийдвэр гаргах хуулийн заалттай юм.
У.Хүрэлсүхийн төдийгүй намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу С.Амарсайхан Хотын даргаар сонгогдсон учраас Ерөнхий сайд батламжлах байх. Тиймээс С.Амарсайхан дэвшиж, НИТХ-ын даргыг сонгоно. Гэхдээ өмнө нь Удирдах зөвлөлөөс одоогийн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Давгыг НИТХ-ын даргаар томилох тогтоол хүчинтэй байгаа. Тиймээс дараагийн НИТХ-ын дарга Р.Дагва болох болов уу.
Э.БУРАМ
зочин 2019-02-27 203.91.118.247
Амарсайхан 60 тэрбумынханаас салах хэрэгтэй,,,,,Эрүүл мэндийн газрын дарга гэж нэг авилгач 60 тэрбумын нөхрөөс салаарай
ДУЛМАА 2019-02-27 202.5.198.33
АМАРСАЙХАН ДАРГАА ИРГЭДИЙН ГАЗАР БУЛААЖ ДЭЭРЭМДДЭГ ГАЗРЫН АЛБА ДЭЭР АНХААРАЛ ТӨВЛӨРҮҮЛЖ АЖИЛЛААРАЙ ИРГЭДЭД ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ ХУВЬЧИЛЖ ӨГӨХ АЖИЛ ЯВАГДАХГҮЙ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ГАРЧ БАЙГАА ШҮҮ ЯГ ЭЗЭНДЭЭ ОЧИХГҮЙ БАЙГАА ШҮҮ
Зочин 2019-02-27 202.126.89.189
НӨГӨӨ ДАРГА БОЛОХ ӨВЧТЭЙ МӨНХЧУЛУУН БАС Л ЗААЛНААС ӨНДӨЛЗӨӨД ИРНЭ БАЙХ ДАА !!! ХӨӨРХИЙ ШАР ХАДАНД САР БАЙЛГАЧИХ !!! ХА ХА ХА
Зочин 2019-02-27 202.126.89.151
Iim udam dagsan nam dagsan luivarchidiig yagaad songood bgaa yum be
Зочин 2019-02-27 202.9.43.193
АМАРСАЙХАНЫ ЦАРАЙ ХӨГЖӨӨД БАЙНА СҮҮЛИЙН ҮЕД , ТҮҮНЭЭС БАС НЭГ ТЭНЭГ ЮМ БАЙСЫН
Зочин 2019-02-27 66.181.171.34
Женко Ерөнхийлөгчтэй худ болсон гэдэг яриа үнэн үү.
Зочин 2019-02-27 66.181.160.39
Юу хийх нь толорхойгүй,зарим нь юу хийхээ мэдэхгүй,хийж чадах нь попрохоос өөр ажилгүй гарууд зүтгэсээр байгаад суудалдаа очлоо.Оюунэрдэнэ хэрэгтэй юм хийхгүй.Хүрэлсүх шадар сайдаа голж Эрдэнэбатаа хутгалж ерөнхий сайд боллоо.Сумъяабазар гэж сайд ,хотын намын дарга болсон худлаа гар бн.Гишүүн ,хууль санаачлах ажлаа хаясан шуналын тулам бн.
монгол иргэн 2019-02-27 202.131.236.170
МАН 3-н жил хэрүүл хийсээр шөнийн гудамж гэж шоунаас өөр олигтой, дорвитой юу ч хийсэнгүй, АН-ын Батүүл, Баттулга 2-ын хаана ч хүрсэнгүй, хүрэхгүй нь ойлгомжтой боллоо.
зочин 2019-02-27 202.9.43.225
МАН ынхан хоорондоо зодолдсоор 3 жилийг барчихлаа шүү …цаашдаач эвлэрэхгүй болтой .
Зочин 2019-02-27 103.212.118.242
Амарсайхан эрс ши нэчлэл хийх хэрэгтэй. Залуучуудыг дэмжих хэрэгтэй. Амжилт
Зочин 2019-02-27 202.9.43.225
Увсчууд эрс шинэчлэл хийж байхыг хаана хараав чи …ха ха
erh chuluu. 2019-02-27 202.9.45.134
huuk ene 2-s deer ni ter zandansharatar oyunerdene naraas yu ch huleegeed nemergui ee.
irgen 2019-02-27 202.21.118.174
zuv shyydee!!!sunduitanguudiig yter tyrgen zailuulah heregtei!!!shiidemgii shuurhai ajil dutaad baina!!!Amarsaihan hotiin bugshsan hund sutaliig ceverleh heregtei!!
Хүрэлсүх огцор !!!!!!!!!!!!!!!! 2019-02-27 43.243.161.23
Энэ дампуу бузар намыг тараах хэрэгтэй нэг бол 2020, 2024 онд ард түмэн дүнгээ тавиад гудамжинд нь гаргах хэрэгтэй. Гудамжиндаа л зодолдож байг. Төрд гарчаад албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэлээ хийгээд 3 жил боллоо. Улс оронд юу ч хийсэнгүй. Угаасаа намын даргыг нь хар ямар ч боловсролгүй зүгээр нам дагаж баяжсан гудамжны гар. Хадгаламж банкны 17 тэрбум, ЖДҮ гээд баахан хулгай хийсэн ийм л нөхөр байна. Энэ намыг нэг бол ард түмэн тараах хэрэгтэй. 3.02-ны өдөр болох жагсаалд би нэгдэнэ !!!!
зочин 2019-02-27 202.170.70.70
хоолойд нь хутга хошногонд нь жад тулгаЖ байгаад ХҮРЭЛСҮХДЭВ
ДУЛМАА 2019-02-27 202.5.198.16
АМАРСАЙХАН ДАРГАА ИРГЭДИЙН 0.7 ГА ГАЗРЫГ ЧАДАЛТАЙ НЬ ДЭЭРЭМ ХИЙЛГҮЙ ЯАЖ ХУВЬЧЛАХ ВЭ ИРГЭДЭД ХУВЬЧЛААД БАЙНА ГЭСЭН ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ГАЗАР АВЛАА ЧИН ҮНЭНДЭЭ ИРГЭДИЙН МАШ БАГА ХУВЬ ЭЗЭМШИЛ ГАЗРАА ХУВЬЧИЛЖ АВСАН ШҮҮ ЗАМ, СУРГУУЛЬ ЭНЭ ТЭР ГЭСЭН ШАЛТГААНААР КАДАСТРИЙН ЗУРГИЙГ ӨӨРЧИЛЖ ГАЗАРТ ОРСОН НЭРЭЭР ЦЭВЭРХЭН ДЭЭРЭМ ХИЙДЭГ БОЛООД УДАЖ БАЙНА ШҮҮ