“Ховд шонхорууд” улирлын 12 дахь ялалтаа авчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

“Ховд шонхорууд” улирлын 12 дахь ялалтаа авчээ

“Ховд шонхорууд” улирлын 12 дахь ялалтаа авчээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээн үргэлжилж байна. Энэ долоо хоногийн эхэнд тэргүүн хэсгийн хоёр тоглолт боллоо. Тоглолтын мэдээллийг хүргэе.

Эхний тоглолт хүснэгтийг тэргүүлэгч “Ховд шонхорууд” болон Хэнтий аймгийн багуудын хооронд болсон. Тоглолтын эхний үед Хэнтий аймаг 11 оноогоор илүүрхсэн юм. Гэхдээ хоёрдугаар үед “Шонхорууд” оноог нөхөж, улмаар таван онооны илүү болсноор эхний хагас өндөрлөсөн.

Шийдвэрлэх хагаст “Ховд шонхорууд” улирлын 12 дахь ялалтаа авч, тэргүүн хэсгийн хүснэгтийг тэргүүлэх нь тодорхой боллоо. Энэ тоглолтод “Шонхорууд” баг холын зайн 20 шидэлтийг оновчтой болгож, “Үндэсний лиг”-ийн дээд амжилттай тэнцлээ. Тус тоглолтын шилдгээр 24 оноо, 12 самбар, 4 оновчтой дамжуулалт, 5  хаалт хийсэн Westley Hinton нэрлэгдсэн юм.

“АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД” УЛИРЛЫН 10 ДАХЬ ЯЛАЛТАА АВЧЭЭ

Хоёр дахь тоглолт “Архангай Алтан Дорнодын Дайчид” болон “Баянхонгор Мазаалай” багуудын хооронд болсон. Тоглолтын эхний хагаст 56-55 онооны харьцаатай “Дайчид” нэг оноогоор тэргүүлсэн юм. Гэхдээ шийдвэрлэх хагаст "Дайчид" илүүрхэж чадсанаар 117-103 харьцаатай хожлоо. Тэд ийнхүү улирлын 10 дахь ялалтаа авчээ.

“Архангай Алтан Дорнодын Дайчид” багаас хурдан довтолгоогоор 42 оноо авсан нь тэдний хожлын гол шалтгаан байлаа. Тус тоглолтод нэг тоглогч гайхалтай байсан нь энэ улирлын хамгийн өндөр оноо болох 38 оноог авсан легионер төвийн тоглогч АJ West юм. Түүний хувьд онооноос гадна 17 самбар, дөрвөн хаалт хийж, будагтай талбайн хамгаалалт довтолгоог гайхалтай хийж чаджээ.

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээн Даваа, Лхагва, Бямба гаригуудад Үйлдвэрчний эвлэлийн спортын төв ордонд болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж