Охидын шигшээ баг япон дасгалжуулагчтай болжээ | News.MN

Охидын шигшээ баг япон дасгалжуулагчтай болжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

Охидын шигшээ баг япон дасгалжуулагчтай болжээ

Охидын шигшээ баг япон дасгалжуулагчтай болжээ

Монголын хөлбөмбөгийн холбооноос Японы дасгалжуулагч Наоко Кавамотог охидын 16, 19 насны шигшээ багийн дасгалжуулагчаар сонгожээ. Энэ талаар өчигдөр олон нийтэд мэдээлсэн байна.

Наоко Кавамото 1979 оноос хөлбөмбөгийн спортын мэргэжлийн карьераа эхлүүлсэн бөгөөд 2014 онд тоглогчийн карьераа дуусгажээ.

Наоко Кавамото хөлбөмбөг тоглох хугацаандаа буюу 2002 оноос эхлэн дасгалжуулагчаар ажиллаж, Азийн хөлбөмбөгийн холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч болжээ. Тэрбээр энэ хугацаанд өсвөрийн багтай ажиллаж, багагүй туршлага хуримтлуулсан байна. Наоко Кавамото 2014 оноос эхлэн Малдивийн эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар гурван жилийн хугацаанд ажилласан байна.

Монголын эмэгтэй шигшээ багтай ажиллахаар болсон дасгалжуулагч Наоко Кавамото гуравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Улаанбаатарт суурьших болжээ.

Сануулахад, Монголын хөлбөмбөгийн холбоо 2015 онд Японы хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний дагуу дасгалжуулагч Ёожи Ики 2016-2018 оны хооронд Монголын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-27 182.160.40.204

сайн байна хөл бөмбөгийн холбоонд баяр хүргэе,эмэгтэй хөл бөмбөгийн суурь маш сайн тавигдсан шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж