“Түүхээ мэд” аяныг ОХУ-ын Гэгээрлийн яам эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

“Түүхээ мэд” аяныг ОХУ-ын Гэгээрлийн яам эхлүүллээ

“Түүхээ мэд” аяныг ОХУ-ын Гэгээрлийн яам эхлүүллээ

ОХУ-ын Гэгээрлийн яам “Знай свою историю” /"Түүхээ мэд”/ аян эхлүүлж байгаагаа зарлалаа. Энэ аяны хүрээнд Оросын түүхэнд гавьяа байгуулсан, нэрээ дуурсгасан хүмүүсийн талаар бусдадаа ярих, түгээх, ялангуяа залуу үеийнхэнд мэдүүлэх зорилготой юм.

Ийм аян зарлах болсон нь харамсалтай нэгэн явдлаас буюу Оросын ТНТ телевизийн сувгаар цацдаг "Comedy Woman" шоугаас үүдсэн байна. Энэ шоуны үеэр дэлхийн хоёрдугаар дайны үеийн генерал Карбышевийн талаар шоглосон зүйл хэлсэн ажээ. Үүний дараа Оросын нэртэй кино найруулагч Никита Михалков “Россия 24” сувгийн "Бесогон" нэвтрүүлэгт оролцохдоо "Comedy Woman" шоуны оролцогчдыг “хонинууд” хэмээн нэрлэжээ. Михалковын энэ үгний дараа "Comedy Woman" шоуны жүжигчин Наталья Медведева өөрийн Instagram хуудсаараа дамжуулан уучлал гуйж, шоуны үг хэллэгийг өөрсдөө зохиодоггүй, харин шоуны зохиолч бичиж, үүнийг нь уран сайхны удирдагч болон ТНТ сувгийн продюсерууд баталдаг хэмээн тайлбарласан юм.

Генерал Карбышевийн ач хүү хууль хяналтын байгууллагад хандан "Comedy Woman" шоуны оролцогчдод бусдыг гутаан доромжилсон хэргээр хэрэг үүсгэхийг шаарджээ.

Генерал Дмитрий Карбышев 1941 онд нацистуудад олзлогдон 1945 онд Маутхаузен хорих лагерьт амиа алдсан юм. Түүнийг бусад нөхдийн хамт хорих лагерьт удаан хугацаанд тамласны эцэст өвлийн хүйтэнд ус асган хөлдөөж амийг нь хөнөөсөн. Түүнд ЗХУ-ын Баатар цолыг нөхөн олгосон юм.

"Comedy Woman" шоунд генерал Дмитрий Карбышевийг “хөлдсөн сүнс” хэмээн ярьсан ажээ. Гэхдээ уг нэвтрүүлэг 2013 онд цацагдсан бөгөөд Михалковын ярилцлагын дараа л хүмүүс анзаарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж