ЦАГ АГААР: Өдөртөө 0-2 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

ЦАГ АГААР: Өдөртөө 0-2 градус дулаан байна

ЦАГ АГААР: Өдөртөө 0-2 градус дулаан байна

2019 оны 02 дугаар сарын 27-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дундговийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 13-15 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж