Баруун Сибирьт огцом дулаарчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

Баруун Сибирьт огцом дулаарчээ

Баруун Сибирьт огцом дулаарчээ

Хоёрдугаар сарын дундаас ОХУ-ын Сибирийн ихэнх хэсэгт сүүлийн 50 жил үзэгдээгүйгээр дулаарч байгаа талаар Баруун Сибирийн Цаг уурын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Ренад Ягудин "РИА Новости" агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. Хоёрдугаар сарын эхний 10 хоногт харин эсрэгээр маш хүйтэн байжээ.

“Хоёрдугаар сар манай бүс нутагт цаг агаарын байдал ер бусын байна. Эхний 10 гаруй хоног маш хүйтэн байсан. Ялангуяа Новосибирск мужид. Цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойш үзэгдээгүй хүйтэрсэн. Харин сарын дундуураас 50 гаруй жил үзэгдээгүйгээр огцом дулаарлаа” хэмээн тэр ярьсан байна.

Тухайлбал, хоёрдугаар сарын 20-нд Новосибирск мужид +2 градус, Кемеров муж болон Алтайд +6 градус хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж