Даамчид 2019 оны анхны тэмцээнээ Хэнтийд хийв | News.MN

Даамчид 2019 оны анхны тэмцээнээ Хэнтийд хийв

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

Даамчид 2019 оны анхны тэмцээнээ Хэнтийд хийв

Даамчид 2019 оны анхны тэмцээнээ Хэнтийд хийв

Монголын даамын холбооны Дээд лигийн 2019 оны анхны тэмцээн болох “Чингис Опен 2019” зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 22-ноос 24-нд Чингис хотод боллоо. Хан Хэнтийн даамын холбоо, Чингис хотын захиргаа, “Алтан хүү” клубтэй хамтран зохион байгуулсан тус тэмцээн Хэрлэн сумын Лаборатори нэгдүгээр сургууль дээр зохиогдсон. Тэмцээнд Хэнтий, Дорнод, Өмнөговь, Дархан-Уул, Сүхбаатар, Дорноговь, Улаанбаатарын 100 гаруй тамирчин өрсөлдөв. Оролцогчдыг зэрэг, цолоор нь ангилвал Олон улсын их мастер /ОУИМ/ 3, Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ 5, Дэлхийн даамын холбооны дэд мастер /ДДХДМ/ 3, спортын мастер 14, дэд мастер 29, зэрэгтэй тамирчин 20 гаруй байсан юм.

Швейцарь системээр есөн тавил тоглож, дүнгээ гаргахад эрэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Р.Манлай (“Алтан хүү” клуб) 14 оноогоор тэргүүлж, спортын мастер Л.Гансүх (Баянзүрх дүүрэг) 14, ОУИМ Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) 14, ДДХМ Ц.Хашчулуун (“Дебют” клуб) 14, ОУИМ Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол” сургууль) 13, СМ М.Лувсандорж (Хэнтий аймаг) 13 оноогоор удааллаа. Харин эмэгтэйчүүдийн ангилалд СМ Б.Анужин (“Хасу-Мегастарс” клуб) 14 оноогоор аваргалан, ДДХДМ Б.Мишээл (“Ирээдүй” клуб) 13, ДДХМ Б.Мөнхжин (“Хасу-Мегастарс” клуб) 12 оноогоор эхний гурван байрт шалгарсан. Тусгай шагналыг ахмадын ангилалд ДМ С.Энхээ, СМ П.Лхагвасүрэн, Ч.Энхтайван, өсвөрийн ангилалд охидоос ДДХМ Э.Хүслэн, хөвгүүдээс СМ Б.Түвшин, орон нутгийн тамирчдаас ДМ О.Гэрэлт-Од, М.Сэмпин нар хүртсэн байна.

Тэмцээний дундуур Монголын даамын холбоо (MDF)-ны Бүх гишүүдийн ээлжит хурал болж, дүрэм ёсоор 2018 оны үйл ажиллагааны тайлангаа тавьж, 2019 оны төлөвлөгөөг танилцуулан, зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ.

Мөн энэ үеэр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн 5-7, 8-10, 11-13 насны даамчид өрсөлдсөн Зүүн бүсийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тэмцээний дүн:

Дээд лиг

Эрэгтэй: 1. Р.Манлай (“Алтан хүү” клуб), 2. Л.Гансүх (Баянзүрх дүүрэг) 3. Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) 4. Ц.Хашчулуун (“Дебют” клуб) 5. Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол” сургууль)

Эмэгтэй: 1. Б.Анужин (“Хасу-Мегастарс” клуб), 2. ДДХДМ Б.Мишээл (“Ирээдүй” клуб), 3. ДДХМ Б.Мөнхжин (“Хасу-Мегастарс” клуб)

Ахмад: 1. С.Энхээ (Баянзүрх), 2. П.Лхагвасүрэн (Хэнтий), Ч.Энхтайван (Чингэлтэй)

Өсвөр: Э.Хүслэн (“Алтан хүү” клуб), Б.Түвшин (Дорноговь)

Орон нутаг: О.Гэрэлт-Од (Хэнтий), М.Сэмпин (Хэнтий)

Зүүн бүс

5-7 нас. Охид: 1. А.Хонгороо (Хэнтий), Л.Номуунаа (Сүхбаатар) 3. Б.Сувд (Хэнтий)

5-7 нас. Хөвгүүд: 1. Х.Мөрөн (Дорноговь), 2. М.Мөнх-Эрдэнэ (Дорноговь) 3. Г.Энхдөлгөөн (Хэнтий)

8-10 нас. Охид: 1. Г.Шинэсаран (Дорноговь), 2. Д.Хонгорзул (Хэнтий) 3. Э.Ану (Хэнтий)

8-10 нас. Хөвгүүд: 1. Б.Мөнх-Эрдэнэ (Дорноговь), 2. Б.Эрхэмбилэг (Дорноговь) 3. Ш.Эрдэнэбат (Хэнтий)

11-13 нас. Охид: 1. Н.Налжормаа (Дорноговь) 2. Л.Надмид (Дорноговь) 3. С.Мөнх-Оюу (Хэнтий)

11-13 нас. Хөвгүүд: 1. Б.Мөнхсүлд (Хэнтий) 2. У.Пүрэвбат (Сүхбаатар) 3. Ч.Амаржаргал (Дорноговь)

Дэлгэрэнгүй мэдээллийг http://fmjd.org/results-с үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж