Астана-Улаанбаатарын чиглэлд шууд нислэгтэй болно

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Астана-Улаанбаатарын чиглэлд шууд нислэгтэй болно

Астана-Улаанбаатарын чиглэлд шууд нислэгтэй болно

Казахтаны нийслэл Астанагаас Монгол улсын нийслэл Улаанбаатар луу  шууд нислэгтэй болохоор болжээ. Тодруулбал, Казахстаны агаарын тээврийн “SCAT Airlines”  компани зургадугаар сараас эхлэн дээрх чиглэлд үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.

Долоо хоног бүрийн Даваа, Мягмар гаригуудад “Boeing 737” хөлгөөр үйлчлэх бөгөөд нислэг 3 цаг 20 минут үргэлжлэх гэнэ.

“SCAT Airlines” нь 1997 онд байгуулагдсан бөгөөд 18 нисэх онгоцоор дотоод болон олон улсын 33 чиглэлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг хувийн компани юм байна.

Эх сурвалж: SCAT.KZ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж