Казахтаны нийслэл Астанагаас Монгол улсын нийслэл Улаанбаатар луу шууд нислэгтэй болохоор болжээ. Тодруулбал, Казахстаны агаарын тээврийн “SCAT Airlines” компани зургадугаар сараас эхлэн дээрх чиглэлд үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.
Долоо хоног бүрийн Даваа, Мягмар гаригуудад “Boeing 737” хөлгөөр үйлчлэх бөгөөд нислэг 3 цаг 20 минут үргэлжлэх гэнэ.
“SCAT Airlines” нь 1997 онд байгуулагдсан бөгөөд 18 нисэх онгоцоор дотоод болон олон улсын 33 чиглэлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг хувийн компани юм байна.
Эх сурвалж: SCAT.KZ
Холбоотой мэдээ