“Миний ах атаман”, “Зүрхний хилэн”, “Байтаг Богд” зэрэг киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Фантастик” продакшны уран бүтээлчид шинэ дэлгэцийн бүтээлээ үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ. Бүгд найрамдах Вьетнам улсын “NV film”-тэй хамтарсан “Хувь заяаны дуудлага” нэртэй кино тус улсын Хо Ши Мин хотод өчигдөр нээлтээ хийжээ. Уг кинонд Вьетнам жүжигчид тоглосон бол ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллажээ.
Ирэх гуравдугаар сарын 1-нээс Вьетнамын бүх кинотеатрт нээлтээ хийх инээдмийн, хайрын сэдэвтэй уг киног бүтээхэд БНСВУ-ын “NV film”-тэй хоёр жилийн хугацаанд хамтран ажилласан байна. Мөн тус улсын “MOVIES media” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Вьетнамын зах зээлд киног цацах ажлыг тус компани хариуцан гүйцэтгэхээр болсон аж. Дашрамд дурдахад, киноны гол дүрд Хуе Хан, Хиу Хиен, Ван Фөн, ДиЖэй Окси нар тогложээ.
Холбоотой мэдээ