Шакира шүүхэд дуудагдав

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Шакира шүүхэд дуудагдав

Шакира шүүхэд дуудагдав

Колумб гаралтай дуучин Шакира их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр шүүхэд дуудагджээ. Түүний хэргийг шүүх хурал зургадугаар сарын 12-нд Испанийн Каталанд болох юм. Өдгөө 42 настай дуучин бүсгүйг зургаан зүйл заалтаар буруутгаж, 14,5 сая еврогийн татвараас зайлсхийсэн гэж үзэж байгаа аж.

Дуучин бүсгүй хөл бөмбөгийн “Барселона” багийн хамгаалагч байсан Жеррар Пикетэй хамт 2011 онд Испани улсад амьдрахдаа өөрийн олсон орлогоосоо татвар төлөөгүй байна. Испанийн хуулиар тус улсад хамгийн багадаа 183 хоног амьдарсан тохиолдолд татвар төлөх үүрэг хүлээж, олсон бүх орлогоосоо тодорхой хувийг татварт өгөх шаардлагатай байдаг ажээ. Шүүхээс түүний Испанид өнгөрүүлсэн хугацааг тооцохдоо Барселонад байдаг өөрийн үсчин дээрээ очиж үсээ засуулсан өдрүүдийг тооцож, цахим сүлжээний байршил заагчийг ч / Location check / мөн ашиглахаа мартаагүй байна.

Эх сурвалж :DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж