Хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлагийнхан зургаа дахь дэлгэцийн бүтээлээ хийж байгаа ажээ. Тэд шилдэг үзүүлбэрүүдээсээ бүрдэх тоглолтын ажлаа түр хойш тавин, киноны ажилдаа ханцуй шамлан орсон байна. Тэдний дэлгэцийн шинэ бүтээл нь ч дуусах шатандаа яваа гэнэ. Хайр дурлалын сэдэвтэй энэхүүү кинонд тус хамтлагийн жүжигчдээс гадна УДЭТ-ын чадварлаг уран бүтээлчдээс гадна, ахмад үеийн жүжигчид дүр бүтээжээ. Киноны нээлт ирэх наймдугаар сарын эхээр болох бололтой.
Г.Даша