Г.Нандинзаяа зургадугаар байрт орлоо

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Г.Нандинзаяа зургадугаар байрт орлоо

Г.Нандинзаяа зургадугаар байрт орлоо

Энэтхэгийн Шинэ Дели хотод “Токио 2020” олимпийн эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн болж байна. Өнөөдөр явагдсан эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Г.Нандинзаяа 414.1 оноогоор зургадугаар байрт орлоо. Энэ дасгалд Швейцарь, БНХАУ-ын тамирчид алт, мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхээ авчээ.

Азийн наадмын аварга Г.Нандинзаяа урьдчилсан буудлагад 1172 оноогоор долдугаар байрт орж, шигшээ харваанд өрсөлдөх эрхийг авсан юм. Мөн "Инчон 2014" Азийн наадмын аварга Ч.Нарантуяа 1169 оноогоор 15-р байрт орсон бол залуу тамирчин О.Есүгэн 1153 оноогоор 56-р байрт жагссан байна. Энэ дасгалд нийт 61 тамирчин оролцжээ.

“Токио 2020” олимпийн наадмын эрх олгож буй “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 28-ны өдөр өндөрлөнө.

Сануулахад, 2018 онд Индонезид болсон Азийн зуны спортын XVIII наадамд эмэгтэйчүүдийн урт бууны 3х20-ын 50 метрийн дасгалд Г.Нандинзаяа алтан медаль хүртэж, Ч.Нарантуяа мөнгөн медалийн эзэн болсон билээ. 

Азийн зуны спортын XVIII наадмын дөрөв дэх өдөр манай тамирчид эмэгтэйчүүдийн урт бууны 3х20-ын 50 метрийн дасгалд амжилттай оролцож, алт, мөнгөн медаль хүртлээ. Г.Нандинзаяа алт, "Инчон 2014" наадмын аварга Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртэв. 2018.08.22, Индонез
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж