Сергей Скрипаль охины хамт аюулгүй газарт амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Сергей Скрипаль охины хамт аюулгүй газарт амьдарч байна

Сергей Скрипаль охины хамт аюулгүй газарт амьдарч байна

ОХУ-д суугаа Их Британийн Элчин сайд Лори Бристоу Британийн Солсберид хордсон, Оросын тагнуулч асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нар амьд бөгөөд "аюулгүй газар"-т амьдарч байгаа талаар мэдээлжээ. Бристоу "Би тэднийг эсэн мэнд байгааг баталж чадна" хэмээн хэлсэн байна.

Тэрбээр тэдэнтэй Оросын ЭСЯ-ныхан уулзах хүсэлтэй байгааг уламжилсан тухайгаа мэдэгджээ. Бристоугийн мэдээлснээр, Скрипалиуд Оросын Элчингийнхэнтэй уулзахыг хүсэхгүй байгаа аж. Мөн Оросын эрх баригчдын төлөөлөгчидтэй уулзахыг хүсэхгүй байгаа шалтгааныг “ойлгоход тийм ч хэцүү биш” гэж үзэж буй юм байна.

Скрипаль хордсон асуудлаар Элчин сайд Оросын талаас мэдээлэл авах боломжтой гэж үзэж буй ч хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах бодолгүй байгаа аж. Өмнө нь Британи дахь ОХУ-ын ЭСЯ-наас “Сприпаль охины хамт амьд байгаа гэдэгт итгэхгүй байна” хэмээн мэдэгдэж байв.

ЭХ СУРВАЛЖ: ИНТЕРФАКС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж