Он гарсаар мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдээд байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2019 оны хоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.
Иймд цаг хожих, зам, товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглож болохгүй талаар сануулах, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд томоохон нуур, голууд дээр амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг анхааруулж байна.
Мөн цаг агаар дулаарч байгаатай холбоотой голын эрэг татам орчимд айл өрх, авто зам, гүүрний дагууд усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй тул анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Холбоотой мэдээ