Бангладешт онгоц барьцаалахыг завдсан этгээдийг тус улсын аюулаас хамгаалах албаныхан устгасан талаар өчигдөр /2019.02.25/ мэдээлсэн билээ. Харамсалтай нь сэжигтэн тоглоомон гар буугаар онгоцны багийнхан болон зорчигчдыг айлган сүрдүүлсэн байжээ. Зорчигчид болон онгоцны багийнхныг сүрдүүлж, 10 орчим минутын дараа 148 зорчигчтой явсан онгоц Читагонг хотод ослын буулт хийсэн байна. Энэ үед аюулаас хамгаалах албанийхан онгоцонд нэвтрэн орж, сэжигтэй этгээдийг бууж өгөхийг шаардахад шаардлагыг хүлээж аваагүй учир буудан хөнөөсөн байна.
Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар сэжигтэн 25 настай Мохаммад Палаш Ахмед гэгч нь тухайн үед сэтгэл санааны тогтворгүй байдалтай байсан бөгөөд аюулаас хамгаалахынхнаас Ерөнхий сайдтай яриулж өгөхийг шаардсан гэнэ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ